Болохгүй, бүтэхгүй зүйлийн эхлэл нь парламент
2015-05-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжин, байнгын хороонд шилжүүллээ. Дараагаар нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэв. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 56.9  хувьтай байна.

 

Засгийн газар бүрэн эрхийн хугацааны эхний жилд эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх,  салбаруудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бүтээн байгуулалтын ажлуудын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, салбаруудын норм, стандартыг шинэчлэх зэрэг аливаа зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эхний шатны ажлуудыг хийжээ.

 

Түүнчлэн авто зам барих, иргэдийг орон сууцжуулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж хөгжлийг нь дэмжих, ажлын байрыг олноор бий болгож иргэдийг ажилтай, орлоготой болгох, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих чиглэлийн зорилтуудыг хэрэгжүүлсэн байна.

 

Засгийн газар бүрэн эрхийн үлдсэн хугацаанд үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг бодитой хэрэгжүүлж ажиллах болно.  Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танилцуулсны дараагаар гишүүдийн асуултад хариулав.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Манай нам бүлэг байхгүй, хавчлаган байх үед Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдсан. Хэрвээ манай намтай зөвшилцсөн бол бодит хөрсөн дээр байх байлаа. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг одоо даван туулах хэрэгтэй байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албыг нийтийн алба болгоно гэх зэрэг лоозорхсон, цэцэрхсэн зүйл их орсон. Үлдэж байгаа хугацаанд бодит хөрсөн дээрээ хэрэгжүүлэх ёстой. Гадаад дотоод хөрөнгө оруулалтад анхаарч, маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэгчээр ажиллах ёстой. Гашуун ч гэсэн үнэн үг шүү.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

-Засгийн газрын мөрийн хөтөлбөр их гоё нэртэй. Гэвч биелэлт нь 56 хувьтай явж байна. Тийм ч учраас С.Баярцогт Засгийн газрыг хамтарч байгуулах үед “мөрийн хөтөлбөрийг хэрэгжих боломжгүй, эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр хэрэгтэй” гэсэн нь бодит болоод байна. Улаанбаатарыг хоггүй, хорт утаагүй, түгжрэлгүй хот болгоно, 150 мянган хүний ажлын байр бий болгоно, аймаг бүрт 1000 айлын орон сууц болгоно гэсэн нь хэрэгжсэнгүй. “Архи монгол” болох хөтөлбөр 70 хувьтай явж байна гэнэ. Өнөөдөр Монгол Улс архидалтгүй орон болсон гэвэл худлаа. Гурван жил хэрэгжээгүй зүйл одоо хэрэгжинэ гэж байхгүй. Хямралыг даван туулах хөтөлбөрөө боловсруулж хэрэгжүүлье. Тэтгэврийг жил бүр шинэчлэн тогтооно, орлого, цалин хөлстэй уялдуулан тогтоох хөтөлбөр 90 хувийн хэрэгжилттэй гэжээ. Энэ худлаа. Замын-Үүдийн чөлөөт бүсийн хэрэгжилт 80 хувийн биелэлтэй гэсэн байна. Тэнд ганц ч тоосго нэмж өргөөгүй.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

 

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ яаж дүгнээд байгаа юм бэ? Зээлийн хүүг 2 хувиар бууруулна, ажилгүйдлийг бууруулна гэсний хэрэгжилтийг яаж дүгнэсэн юм бэ? Өр өссөн, доллар хийссэн шүү дээ.

 

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

 

-Бид эдийн засаг, нийгмийн 2016 оны үндсэн чиглэлийг хэлэлцсэн. Дараагийн ирэх долоо хоногт төсвийн хүрээний мэдэгдлээ хэлэлцэнэ. Энэ олон баримт бичгээ уялдуулан хэлэлцэх юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Н.Алтанхуягийн Засгийн газрыг хуйвалдааны зарчмаар огцруулсныг эс тооцвол хэнтэй ч хариуцлага тооцоогүй. Баахан жүжиг тавьсан хүмүүс л энд байна.  Засгийн газрын болохгүй бүтэхгүй байгаа бүх зүйлийн эхлэл нь парламент. Одоо Тавантолгойн асуудал оруулаад ирлээ. Энэ Монгол Улсын гурван дарга Монголд байтугай дэлхий дээр багтахгүй болтлоо заваарч байна. УИХ дээр орж ирж байгаа зүйлийг замаас нь шүүрч аваад завааруулж байна. Санал дүгнэлт гээд зүйл биччихээд хэвлэлээр гаргалаа. УИХ-ын 77 дахь гишүүн А.Гансүх гэж хүн гараад ирсэн. Хий савласан хүмүүс байна. Гудамжинд байхдаа шударга ёс, улсын хөгжлийн төлөө гээд байсан хүмүүс парламентад орж ирээд юу ч хийсэнгүй.

 

Ийнхүү чуулганы хуралдаан өндөрлөлөө. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
“Архи монгол” болох хөтөлбөр 70 хувьтай явж байна гэнэ. Өнөөдөр Монгол Улс архидалтгүй орон болсон гэвэл худлаа Нээрээ МАН эрх барьж байхдаа Монгол улсад ганц хийж чадсан ажлыг нь устгана гэдэг ч худлаа шүү. Ө.Энхтүшингийн ам бардам хэлж чадах ганц үнэн үг энэ байна. Муу сайн юмнууд 20 гаран жил зүтгэж байж хамгийн амжилттай хийсэн ганц ажлыг нь 2 жилд яаж устгаж чадах вэ дээ.
2015-05-10
Зочин:
Энэ Энхболд бол жинхэнэ хутгуур. Ийм хvн торд байсан цагт улс уруудана.
2015-05-09
Зочин:
Таван толгойг хэн гацаасан бэ гэдгийг Монголын ард түмэн харсан мэдсэн. МАН биш . З Энхболд шүү дээ
2015-05-09
Зочин:
112.72.13.170 хэмээх Манжийн үлдэгдэл гөлөг минь Монголчуулын хооронд Дөрвөд Халх гэж яс хаяхгүй шүү. Гадны гар хөл бохир тустангууд та нар дээр үеэс Монгол улс босох болохоор ингэж яс хаяж уралцуулж гацаа тээг болж харь орны идэш болгодог шүү дээ. Иймэрхүү но вшнуудыг олж цээрлүүлж бид дотроо эвтэй байвал улс маань дорхноо дэвжинэ
2015-05-09
ардчилал гэж яг юу юм вэ,хэлээд огооч,,:
Улаан дурвэд минь одоо нээх монголыг аврах аятай юм яриад яахав наанаа олон жил цуг байсан л биз дээ.увсда очиж чацарганаа тарь яаршиг зугээр,таны цэцэрхэл нээх сонин биш ур дун хэрэгтэй бна шуу дээ,,яадаргаа минь
2015-05-08
Ман:
МАН-ын дарга 12 цагийн өмнө таван толгойн хувьцааг ард түмэнд тараана гэсэн АН-ын мөрийн хөтөлбөрийг гуйвуулж иргэн бүрд 1,5 сая төгрөг бэлнээр өгнө гэж амлаад улса сүйрүүлсэн байдлаа одоо хэн рүү ч чихээд нэмэргүй ээ. Улсаа зарахад өөрөө УИХ-ын дарга байсан. Одоо МАН улсаа дампууруулсан хариуцлагаа үүрээд шорондоо явах хэрэгтэй. Чалкод улсаа өрөнд тавиад хүмүүст мөнгө тараасан бузар улсууд
2015-05-08
Зочин:
Та нар одоо л мэдэж байгаа юм уу? Уг нь аль эрт та нарыг бөгс ухаад байхад чинь сануулаад байхад мөнгө тарааж сүйхээтэй нь арггүй нуугдаж чадсан.Батболд сайд урд орой нь болохгүй гээд ТВ-ээр ярьсан ч саргааш нь та нарын шахалтаар мөнгө тараах-төрийг өрөнд оруулах ажиллагаа эхэлсэн.Өнөөдөр халхалагдаад бна? гэж бодвол эндүүрэл.Та нар бас лжаахан дутуу харж бна? Үнэндээ бол суудал мөрөөсөгчид-та нар үгүй болох ёстой юм шүү дээ??нэгэнт Монголын төлөө зохилох зүрх чинь хүрэхгүй бол залууст суудлаа тавьж өг?та нарын бохирдсон үгнээс Монголын Парламент бохирдлоо? Ард түмэн туйлдлаа...малаа ?гэж?
2015-05-08