Байрны урьдчилгааг 10 хувь болгох асуудлыг шийднэ

Ипотекийн урьдчилгааг 10 хувь болгох асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.
Учир нь Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгоно гэдэг мэдэгдлийг хийж байсан. Үүнээс үүдэн иргэд энэ асуудлыг хэзээ эцэслэн шийдэх вэ гэдгийг хүлээж буй юм.
Ипотекийн зээлийн урьдчилгаа одоогоор 30 хувь байгаа нь залуу гэр бүлүүд 8 хувийн зээлд хамрагдахад хүнд байгаа юм.
Мөн эдийн засгийн хямралаас болж ашиглалтад орсон орон сууцнуудын борлуулалт муудсан. Барилгын компаниудын зүгээс энэ асуудалд анхаарах хүсэлтийг салбарын сайддаа тавьж, Засгийн газрын зүгээс шийдэл олохоор болсон нь урьдчилгааг 10 хувь болгон бууруулах арга замыг эрэлхийлхэлхэд хүргэсэн юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ