Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина
2015-05-09

БОНХЯ-наас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг өрнүүлээд байгаа билээ. Энэ хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулж байна. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” - ийн хүрээнд мод сөөг тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулах бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ахмадын төлөөлөл мод тарина. Мөн нийслэлийн ЕБС, цэцэрлэг, эмнэлгүүдэд орчноо цэцэрлэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж 3250 агч, 2000 голт бор, 1500 гүйлс модыг нийслэлээс олгоно. Мөн гэр хороолол дахь Захирагчийн ажлын 10 албад 3250 агч, 2000 голт бор, 1500 гүйлс модыг орчин тойрондоо тарихаас гадна хорооныхоо иргэдэд жимсний болон гоёлын мод сөөг өгч ногоон байгууламжийг нэмэгдүүлэх аж.

 

Мөн өнөөдөр 14.00 цагаас Байгаль орчин болон нийгмийн чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд клубууд гишүүд дэмжигчид хамтран Богд хааны ордон музейд мод тарина.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
vndesnnii tsetserlegt hvreelen goy shvv ulaanbaatar mini nogoon oigoor hychigsan hot bolohiig hvsie goy hogjij baigaa shvv
2015-05-10