Болгарын Ерөнхийлөгчийн айлчлал маргааш эхэлнэ

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев энэ сарын 10-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийнэ. Мөн Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевд бараалхана.
Айлчлалын үеэр хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, Монгол, Болгарын бизнес форум зохион байгуулагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ