Хэлли Берри хөгшрөхөөс айдаг

Өдгөө 48 настай жүжигчин Хэлли Берри хөгшрөхөөс айдаг тухайгаа Британийн “www.telegraph.co.uk” сайтад ярьжээ. Тэрбээр өдөр бүр гоо сайхны салоноор үйчлүүлж, хөгшрөлттэй тэмцдэг гэнэ. Берри “Би бурхнаас өдөр бүр гуйдаг. Би хөөрхөн харагдахыг мөрөөддөг. Энэ бүх мөрөөдлийг минь үрчлээ үгүй хийхээс айдаг. Өдөр бүр өөрийнхөө үрчлээтэж буй царай, цагаарч буй үсээ харах урамгүй, уйтгартай санагддаг. Хүн цаг хугацааны боол. Гэхдээ цаг хугацаанд ялагдахгүй байж болно” гэж хэлжээ. Сэтгүүлч жүжигчнээс “Та 48 настай. Гэхдээ 35 настай мэт харагдаж байна. Тиймээс айх хэрэггүй бус уу. Та наснаасаа залуухан харагдаж байна” гэж асуухад “Нүүр будалт хүнийг залуухан ч харагдуулж чадна бас хөгшин ч харагдуулах увидастай. Би нүүрээ угаагаад толинд харахдаа өөрийгөө хөгширч, цаг хугацааны боол болж байгаагаа мэдэрдэг” гэж хариулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ