Мубаракт гурван жилийн ял оноов
2015-5-10

 

Египетийн шүүх Ерөнхийлөгч асан Хосни Мубарак болон түүний хөвгүүдэд холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.  Каир хотын шүүх 14 сая ам.долларын авлига авсан хэмээн Ерөнхийлөгчийг буруутгаж гурван жил, хоёр хүүд нь дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн тухай Египетийн төв телевиз мэдээлэв. Өвчний улмаас эмнэлэгт хэвтэж буй 84 настай Мубарак хоёр хүүгийнхээ хамтаар Каир хотноо болсон шүүх хуралд биечлэн оролцолжээ. Тэрбээр хэвлэлийхэнд “Шударга шүүх үгүй болжээ” гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард болсон анхан шатны шүүх хурлаас Хосни Мубарак болон түүний хөвгүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Шүүхийн шийдвэрийн дараа олон мянган иргэн Каир хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, 500 гаруй жагсагч гэмтжээ.

Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак 2011 оны гуравдугаар сард өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр суудлаасаа буусан юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zaluu.com:
zaluu.com 4 sard Mubarak nas barjee geed emgenel zarlaad baisan unen dampuu umaa.kkkkkk
2015-05-10