Ирина болзож буйгаа хүлээн зөвшөөрөв
2015-05-10

 

Оросын супермодель Ирина Шейк саяхнаас холливуудын нэрт жүжигчин Брэдли Купертэй дотносож, өнгөрсөн долоо хоногт болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн билээ. Өнөөдрийг хүртэл Иринагийн агентлаг дээрх мэдээллийг үгүйсгэж, “Зүгээр л ажил хэргийн уулзалт” хэмээн мэдэгдэж буй юм.  Харин жүжигчин залуу “Ирина надад таалагддаг” гэж нэгэн ярилцлагынхаа үеэр дурьдсан удаатай.

Өдгөө 29 настай Ирина өчигдөр “Hollywoodreport.com” сайтад ярилцлага өгөх үеэрээ өөрийгөө болзож буйгаа хүлээн зөвшөөрсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр “Тиймээ би болзож байгаа. Миний хувийн амьдрал тун завгүй, аз жаргалтай өнгөрч байна. Гэхдээ хувийн амьдралынхаа талаар хэвлэлд ярих дургүй. Өөр зүйл ярихыг хүсэхгүй байна” гэж хэлжээ. Сэтгүүлч түүнээс “Таны болзоот залуу жүжигчин Брэдли Купер үү” гэж асуухад тэрбээр “Ярихыг хүсэхгүй байна. Хамгийн гол нь би дахин инээмсэглэж байна” гэж хариулжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Их чухал мэдээ байна. За ашгүй дээ. Ирина хүлээн зөвшөөрсөн бол Монголчуудын амьдрал ч удахгүй сайжирчээ .
2015-05-11