Кардашиан Бразилд номоо зарна
2015-05-10

 

Реалити шоуны од Ким Кардашиан гэр бүлийнхээ хамтаар Бразил улсад очиж, фэнүүдтэйгээ уулзахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр тус улсад гурав хонох бөгөөд энэ хугацаанд реалити шоуныхаа шинэ ангийг хийхээс гадна сүүлд гаргасан селфи номоо зарах зорилготой байгаа гэнэ. Кардашиан өнгөрсөн баасан гаригт “Selfish” номоо худалдаанд гаргасан юм. 144 ам.доллорын үнэтэй тус ном өнөөдрийн байдлаар 500 мянган хувь борлогдож, Америкийн зарим номын дэлгүүрийн бестселлерт багтсан тухай “TMZ” сайт мэдээлэв.

Кардашиан твиттертээ “Энэ өдрийн мэнд Бразилчуудаа. Тун удахгүй уулзацгаая” гэж жиргэжээ. Тэрбээр эхний ээлжинд нэг сая селфи номоо Бразилд зарах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

Түүний дараагийн зогсоол Энэтхэг улс юм. Өнгөрсөн онд тус улсын удирдлагууд Кимд виз олгохоос татгалзсан билээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин