Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ
2015-05-11

Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан 25 дахь удаагаа болж өндөрлөлөө.

 

Барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүтэй  224 хүчтэн зодоглосноос залуу арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэлээ.

 

Харин их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайхан нар шалгарлаа.

 

Энэхүү барилдааныг МҮБХ-той хамтран зохион байгуулсан Үндэсний манлай үйлдвэрлэгч Арвайн үндэс компаний хамт олон хүрэлцэн ирсэн бүх арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулсан юм.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин