Жастин Тимберлейк: Хүүгээ ханхүү болгоно
2015-05-11

Дуучин Жастин Тимберлейк Их Британийн “www.telegraph.co.uk сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

-Аав болох ямар байна даа?

-Гайхалтай байна. Хүү минь их уйлдаг ч би ядрахгүй байгаа. Хүсч ирсэн хүү минь учраас их жаргалтай байна. Гар, хөл нь дэндүү жижигхэн тэр бяцхан залуу миний зүрхийг өдөр бүр догдлуулж, өөр зүйл бодоход саад хийж байна. Хүүгээсээ болоод уран бүтээлээ ч хийж чадахгүй, их хэцүү байгаа. Өөрийгөө аав болно гэж төсөөлж ч байгаагүй. Энэ аз жаргалыг алгасч, өөр зүйлд цаг хугацаагаа зарцуулсандаа бага зэрэг харамсч байгаа. Гэхдээ хожимдоогүй гэдгийг одоо л ойлгож байна.

 

-Жаргалтай байна уу?

-Энэ ертөнцийн бүх аз жаргал гэрт минь цуглараад байна. Үнэхээр аз жаргалтай байна. Одоо гэр бүлийнхээ төлөө бүхнийг зориулж, баатар аав болно.

 

-Та хүүгээ Сайлас Ранделл хэмээн нэрлэсэн. Энэ нэрэнд ямар нэгэн утга байгаа юу?

-Байгаа. Миний өвөөгийн нэр. Би бага насаа өвөөгийнхөө дэргэд өнгөрөөж, олон сайхан дурсамжийг өнөөдрийг хүртэл сэтгэлдээ хадгалан амьдарч байна. Өвөө минь миний төлөө амьдарч, дэндүү олон жил намайг халамжилж, хамгаалсан. Тийм учраас хүүгээ хүндтэй нэгний нэрээр нэрлэхийг хүссэн.

 

-Саяхан таны гэргий, жүжигчин Жессика Биел твиттертээ хүүтэйгээ авахуулсан анхны селфи зургаа нийтэлсэн байсан. Тэрбээр “Бяцхан Жастин” гэж жиргэсэн. Та хоёр яагаад хүүгийнхээ зургийг алдартай сэтгүүлүүдэд өндөр үнээр зарахгүйгээр шууд олон нийтийн сүлжээнд байршуулсан юм бэ?

-Мэдээж хэрэг бид алдартай сэтгүүлийн нүүр хуудсыг чимвэл амархан аргаар их хэмжээний мөнгө халааслах боломжтой. Гэхдээ тэр сэтгүүлийг хэдэн хүн худалдан авах нь тодорхойгүй. Хэрвээ хүүгээ танилцуулахыг хүсч байгаа бол заавал сэтгүүл, сонинтой гэрээ байгуулах хэрэгтэй гэж үү. Би хувьдаа тэгж бодохгүй байна. Жессика бид хоёрын фэнүүд Америк улсаар хязгаарлагдахгүй байх. Тиймээс л твиттер, инстаграмын тусламжтайгаар хүүгээ танилцуулахыг хүссэн. Би хүүгээ танилцуулахыг зөвшөөрсөн. Тиймээс л олон нийтийн сүлжээ ашигласан.

 

-Үнэхээр зөв сонголт хийжээ. Гэхдээ гэр бүлийн зураг өнөөдрийг хүртэл нууц хэвээр байгаа. Хэзээ дэлхийгээр тархсан фэнүүдээ баярлуулах бодолтой байна?

-Энэ асуултад хэрхэн хариулахаа сайн мэдэхгүй байна. Нэг л өдөр байх. Гэхдээ тэр өдрийг би өөрөө ч сайн мэдэхгүй байна.

 

 

-Жессика Биелтэй хуримаа хийгээд таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн вэ?

-Өөрчлөлт гэж үү. Бүхэлдээ миний амьдрал өөрчлөгдсөн. Би тийм ч сайн залуу байгаагүйг бүгд л мэднэ. Хяналтгүй амьдрал минь аажимдаа хумигдаж, нэг шугамд орж эхэлсэн. Гэхдээ муугаас сайн руу гэхэд болно. Би өөрийгөө азтай нэгэн гэж боддог. Эхнэр минь жинхэнэ сахиусан тэнгэр. Миний амьдралыг гэрэлтүүлэх гэж ирсэн сахиусан тэнгэр. Хэрвээ энэ бүсгүйтэй гэрлээгүй, өөр хэн нэгэнд алдсан бол би энэ насандаа харамсч, шаналж амьдрах байсан байх. Хүүг минь төрүүлж, надад итгэл хайрласан. Жессика намайг нөхөр, аав болгосон гайхалтай бүсгүй. Чамайгаа үргэлж хайрлах болно.

 

-Та хоёр хүүгийнхээ ирээдүйн тухай ярилцаж  байна уу?

-Үгүй дээ. Хүү минь хэтэрхий балчир байна. Тэр минь унтаж, идэхээс өөр ид шидгүй л байна. Хааяа шөнөжингөө уйлж, Жессика бид хоёрын нойрноос хугаслаж байгаа. Би хүүгээ ханхүү болгохыг хүсч байгаа. /Инээв/

 

-Бурхан минь. Яаж вэ. Та вант улс л байгуулахгүй бол хүү тань ханхүү болж чадахгүй шүү дээ?

-/Инээв/ Надад нэг улс байгуулах тийм их хэмжээний мөнгө байхгүй. Харин хүүгээ ханхүү шиг өсгөх болон жинхэнэ гүнжтэй суулгах боломж бий. Саяхан Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям, гүнж Кейт Миддлтон нар охинтой болсон шүү дээ. Бяцхан гүнжтэй хүүгээ танилцуулах ирээдүйн төлөвлөгөөтэй байна.

 

-Та ч их холын мөрөөдөлтэй байгаа бололтой. Их сайхан бодол байна. Бүтэх байх. Таныг дуурайвал их царайлаг болох байх. Ээж нь ч ер бусын гоо үзэсгэлэнтэй шүү дээ?

-Тиймээ. Баярлалаа.

 

-Бяцхан ханхүү Жорж Александр Луиг анх төрөхөд реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нар охин Норигоо ханхүүтэй суулгана хэмээн ярьж байсан. Харин та гүнж Шарлотте Элизабет Дианатай хүүгээ суулгана гэлээ?

-Бүх хүн хүүхдээ сайн, гайхалтай амьдраасай хэмээн хүсдэг байх. Би хүүгээ ханхүү болгож чадахгүй ч гэлээ миний хүү сайн явж, эрдэм мэдлэг, гадаад, дотоод гоо үзэмжээрээ жинхэнэ ханхүү болох боломжтой.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Della R.:
I want the world to know a great man that is well known as Dr. Zabaza ,he has the perfect solution to relationship issues and marriage problems. The main reason why I went to Dr. Zabaza was for solution on how i can get my husband back because in recent times I have read some testimonies on the internet which some people has written about Dr. Zabaza and I was so pleased and I decided to seek for assistance from him on his Email ( drzabazaspellhome@gmail.com ) Which he did a perfect job by casting a spell on my husband which made him to come back to me and beg for forgiveness. I will no stop publishing his name on the net because of the good work he is doing. I will drop his contact for the usefulness of those that needs his help. His Email is DRZABAZASPELLHOME@GMAIL.COM You can contact him today and get your problem solved. Call/WhatsApp number: +1 (548) 457-0555 https://drogunzabazaspellherbalhome.wordpress.com
2023-02-18
ЗОчин:
Мундаг аав.
2015-05-11