Цэргийн албанаас зугтжээ

Дорнод аймгийн Чойбалсан хотод 8 сумын 18-26 насны 697 залуус нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад хамрагджээ. Нийт эрчүүдийн 68.4 хувь нь эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй байна. Энэ нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 2.4 хувиар сайжирсан мэдээ аж. Цэргийн насны залуус ихэвчлэн мэс засал, чих хамар хоолой, дотрын өвчлөлөөр чөлөөлөгджээ.
Харин эрүүл мэндээрээ тэнцсэн залуус цэргийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт ихээр гаргасан байна. Үүнээс гадна тус аймгийн цэрэг татлагын товчооны шийдвэрээр цэргийн албанд татагдсан нэг залуу хуваарилагдсан ангидаа очихгүй замдаа зугтсан зөрчил гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ