Ж.Батзандан гишүүн 41 нас хүрлээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр 41 нас хүрч байна.
Гудамжны тэмцэгчээс улс төрд орж, УИХ-ын гишүүн болсон Ж.Батзандангийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Жалбасүрэн гуайнх есөн хүү нэг охинтой айл. 1974 оны энэ өдөр отгон хүү нь болон мэндэлжээ.
Тэрээр анх 2002 онд “Эх орноо эрүүлжүүлэхийн тулд иргэний хөдөлгөөн байгуулъя” гэдэг нийтлэлийг бичиж интернет, вэб сайтуудаар цацаж байж. Ингээд 2004 оноос эхэлж албан ёсны зохион байгуулалтанд орж, Монголд Эрүүл Нийгэм-Иргэний хөдөлгөөн гэж нийгмийн цоо шинэ давалгаа бий болж байсан юм.
Тэрбээр 39 насны төрсөн өдрөөрөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьж өнгөрүүлсэн юм. Харин өнөөдөр намын бүлгийн хуралдаанд оролцож баярлах нээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ