Раул Кастро Ватиканд айлчлав
2015-05-11

Кубын удирдагч Раул Кастро Москва хотноо болсон ялалтын баярт оролцсныхоо дараа Италийн Ром хотноо айлчилж, хамба ламтан Францистай уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Куба болон Ватиканы тэргүүн нар 50 жилийн дараа уулзаж байгаа юм. Раул Кастро өнгөрсөн оны сүүлчээр АНУ-тай харилцаагаа сайжруулж буйгаа мэдэгдснээс хойш гадаад харилцаагаа сайжруулж эхэлжээ. Тэрбээр хэвлэлийнхэнд “Анх удаагаа Ватиканд айлчилж байна. Их таатай байна. Шашин шүтлэг бол нийтийн өмч. Кубын ард түмний өмнөөс Францист талархалаа илэрхийлье. Би дахин Ватиканд ирэх болно” гэж хэлжээ.

 

Харин хамба лам Францис “Ватиканд хүрэлцэн ирсэнд талархаж байна” хэмээжээ. Раул Ватиканд цаг орчим саатаж, Италийн Ерөнхий сайд Маттео Рензитэй уулзаж ярилцсан байна.

 

Фидель Кастро 1997 онд Ром хотноо ажлын айлчлал хийж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин