Туршилт бүтэлгүйтэж дөрвөн хүн амиа алдав
2015-05-11

Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компани Испанийн Сан Пабло хотноо цэргийн тээвэрлэгч “Airbus A400M” онгоц туршжээ. Харамсалтай нь туршилтын нислэгийн үеэр онгоц осолдож, багийн дөрвөн гишүүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн тухай “www.aviationweek.com” мэдээллээ.

 

Онгоц хөөрөөд 10 минутын дараа ахмад төв станцдаа “Хөдөлгүүрийн хэсэгт доголдол гарлаа. Буух зөвшөөрөл хүсч байна” гэж мэдэгджээ. Ахмад ийнхүү мэдэгдсний дараа онгоц цахилгааны шон мөргөж, осолджээ.

Онгоц Сан Паблогийн нисэх буудлаас 1.6 км-ийн цаана осолдсон байна. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлсэн бөгөөд “Airbus” компанийн хэд хэдэн хүнээс мэдүүлэг авч эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин