Болгарын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтлаа
2015-05-11

Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийг албан ёсоор угтах ёслол Чингисийн талбайд боллоо.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  эрхэм зочныг Чингисийн талбайд албан ёсоор угтан авахад төрийн хүндэт харуул жагсч, Төрийн дуулал эгшиглэв.

 

Хоёр улсын Төрийн тэргүүн хүндэт харуул, угтан авсан албаны хүмүүстэй мэндчилсний дараа Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

 

Үүний дараа Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Төрийн ордонд хүрэлцэн ирж “Баганат” танхимд хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж дурсгалын гэрэл зураг авахуулав.

 

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ.

Shuud.mn
Сонин хачин