Дуучин Баавар дахин хар тамхины хэрэгт холбогджээ

“Дижитал” хамтлагийн дуучин Баавар буюу Ш.Батбаяр дахин хар тамхины хэрэгт холбогджээ.
Ш.Батбаяр, Д.Манлайжаргал, М.Бадрал нарт холбогдох хэргийг энэ сарын 14-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцэхээр товлогджээ.
Өмнө нь "Дижитал" хамтлагийн дуучин Баавар хар тамхины хэргээр шүүгдэж анхан шатны шүүхээс 3.5 жилийн ял сонсож, Давж заалдах шатны шүүхээс түүнийг цагаатгаж байсан юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ