Өрийг өрөөр дармааргүй байна
2015-05-11

УИХ дахь бие даагчдын зөвлөл мэдээлэл хийлээ. Бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар томилолтоор тойрогтоо ажиллаж байгаа аж. УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэлдээ:

 

-Монголын эрх ашгийг устгах бодлого явж байна. Өрийг өрөөр дарах нь. Монголчууд  бид 19.5 тэрбум ам.долларын өртэй байна. Тиймээс ч Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нь гадуур мөнгө хайгаад явж байна. Өрийг өрөөр дармааргүй байна. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт орохоос өөр аргагүй боллоо.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг “Оюутолгой”-г гадныханд худалдчихлаа. Энэ талаарх мэдээлэл гадны томоохон мэдээллийн агентлагуудад сүүлийн үед тасралтгүй гарсан. Тодруулбал, дэлхийн томоохон мэдээллийн суваг болох “Bloomberg” агентлагт “Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 5.4 тэрбум долларын өр авч “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том ордыг барьцаанд тавих гэрээнд гарын үсэг зурах гэж байна”  бичсэн байна. Өнөөдрийн амиа аргацаагаад цаашид биднийг олон арван жил тэжээх ордыг тавьж туух гэж байна. Ингэхдээ 5.4 тэрбум доллар авахын тулд тус ордуудыг 14 банкны барьцаанд ямар нөхцөлтэйгээр тавих гээд байгаа юм гэдэг нь тодорхойгүй байна гэлээ.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-2016 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл дээр эдийн засгийг сэргээх, сайжруулах ямар бодлого байна гэж үзэж байгаа вэ?

-Эдийн засаг, нийгмийг сэргээх бодлогын баримт бичиг дээр гуравхан хувилбар л Засгийн газарт үлдсэн. Нэгдүгээрт, Оюутолгой, Тавантолгойгоо золиосолж нэг, хоёр жил амьдрах. Үүнийг бие даагчид дэмжихгүй байгаа. Хоёрдугаарт, өрийг өрөөр солих. Үүнийг Засгийн газар баримталж байх шиг байна. Гуравдугаарт, ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эрх мэдлээ тодорхой хэмжээгээр өгнө. Энэ хувилбарын сайн тал нь юу вэ гэвэл Засгийн газрыг барьцаалсан байгаа гадны бүлэглэл дээр хатуу бодлого баримталдаг. Улс орнууд энэ хөтөлбөрөөс зайлсхийдэг. Гэхдээ нөгөө хоёр хувилбар нь үүнээс муу учир энэ хувилбарыг барьж байна. Нөгөө талаас төр нь өнөөдөр алтны том том лицензтэй байгаа үйлдвэрлэгчидтэйгээ зовлон жаргалаа хуваалцаж, энэ хүндрэлээс яаж гарах талаараа ярилцах ёстой. Зарим улс ийм үед ард түмнээсээ ээмэг бөгжийг нь гуйдаг. Гэвч өнөөдөр ард түмний ээмэг бөгж ломбарданд байгаа, ард түмний нуруу хугарсан байгаа. Тийм учраас үндэстэн дамнасан корпориациудаас биш үндэсний үйлдвэрлэгчидтэй хүндрэлээс гарах талаар хэлэлцээрт орох хэрэгтэй. Үүнийг бие даагчдын зөвлөл баримталж байна. Үүнийг бодлогын баримт бичигтээ ч тусгах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
болд:
гай зайлаа
2015-05-11
Зочин:
enxbayriinxaa xuraasaniig abaad ogchixbol mongolchuud ornoos garch magadgui dee fenkshu gya,
2015-05-11
зочин:
Чиний өөрийн чинь ухаан хамуурсан юм биш үү Чамд байгаа алтыг чинь ухаад өгье 30 хувиа ав гээд чи ухаж чадахгүй юм байна Миний багажын 30 хувийг төл гэхдээ банкнаас зээл авч төлнө энэ бүгдийг төлсний дараа чи ашиг хүртэнэ 30 жил болно гэвэ наад чинии толгой бодож чадах уу
2015-05-11
zochin:
erguu mal. mongol turiin hamuu
2015-05-11