Шүүхийн шатанд байгаа асуудал өршөөгдөнө
2015-5-11

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Гарамгайбаатар мэдээлэл хийсэн юм.  Бүлгийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжжээ. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай, Гэмт хэргийн тухай, Татварын багц хуулийн тухай хуулийг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг гишүүд дэмжсэн байна. Хөрөнгийн барьцааны тухай, Цагдаагийн тухай хуулийн төслийг зэрэг хэлэлцүүлгийн шатандаа байгаа 46 хуулийн төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулиар ямар өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж гаргаснаар ямар зохицуулалт гарах вэ? Бизнес эрхлэгчдийг дэмжсэн ямар бодлого хэрэгжих вэ? Нийслэлийн албан татварын тухай хуулийг дэмжиж байгаа юу?

 

-Нийслэлийн албан татварын тухай хуулийг байнгын хороонд буцаасныг АН-ын бүлэг дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Хуулийг нийтэд танилцуулах, мэдээлэх асуудал дутуу дулимаг байна. Нийслэлийн татвар олон улсад байдаг. Эдийн засгийн ил тод байдлыг хангах хуулийн төслөөр мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож, эдийн засгийг тодорхойлж чадах тоон мэдээлэлтэй болж чадах юм. Эдийн засгийн  өршөөл үзүүлэх хуулиар татвар, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой оногдуулсан ял шийтгэл, мөрдөн байцаалт, хэрэг бүртгэл зэрэг  шүүхийн шатанд байгаа асуудлыг хэрэгсэхгүй болгоно. Аж ахуйн нэгжүүдийн шүүх, цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа хэргүүдийг хэрэгсэхгүй болгоно. ТЕГ-ын мэдээлснээр 11 мянга орчим аж ахуйн нэгж асуудалтай байгаа гэсэн.  

 

-“Тавантолгой”-н ажлын хэсгийнхэн мэдээлэл хийсэн болов уу? Дүгнэлтээ хэзээ өргөн барих бол?

 

-Ажлын хэсэг одоогоор мэдээлэл өгөөгүй.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
За тэгвэл нөгөө Саус гоби голорлоо юу
2015-05-11
IRGEN:
TATBARAAAA BAGSGAACHEE AJ AHUINUUDAA DEMJEECHEEEE IH L HEREG BOLNO DOOO
2015-05-11