Г.Ундармаа: Би “Viva city”-гийн эзэн биш шүү дээ
2015-05-11

“Single lady”, “Тютю” уран сайхны кино найруулж үзэгчдэд найруулагчийн авьяасаа гайхуулаад буй жүжигчин Г.Ундармаатай ярилцлаа. Тэрбээр тун удахгүй өөрийн шинэ уран бүтээлээ үзэгчдэд толилуулах гэж байгаа юм.

 

 

-Та нийгмийн сайн үйлсийн ажил, уран бүтээл, бизнес, хувийн амьдралаа зэрэг зохицуулж яваа үлгэр жишээч бүсгүйчүүдийн нэг шүү дээ. Ганцаараа энэ бүгдийг зохицуулж явах хэцүү  байдаг уу?

 

 

-Амархан юм гэж байдаггүй шүү дээ. Би өөрийнхөө хийж байгаа ажлаа хэцүү гэж хэлэхийг хүсдэггүй. Яагаад гэвэл, би өөрөө хийхийг хүсээд хийж байгаа шүү дээ. Энэ сэтгэл маань хүнд хэцүү болгоныг даваад явна. Азаар надад маш сайн баг, хамт олон таардаг /инээв/.

 

 

-Эмэгтэйчүүдийн дотоод сэтгэлийг нээсэн уран бүтээлээрээ дагнан ажиллана гэсэн сураг байсан. Энэ тухайгаа манай уншигчдад дэлгэрүүлж ярихгүй юу?

 

 

-Манай улсын нийт хүн амын 52 хувийг эзэлж буй охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн ертөнцөд баяртай, гунигтай, гэрэлтэй, сүүдэртэй олон асуудлууд өрнөж байдаг. Бүсгүйчүүдийн сэтгэлийн дотоод торгон мэдрэмж, хүсэл мөрөөдөл, тэр бүр илэрхийлээд байдаггүй асуудлын зангилааг нээж тууривсан бүтээл өнөөдөр үгүйлэгдсээр байна. Иймээс тэдний ерөнтөнцийн гүнд нуугдан байгаа тэрхүү гэрлийг манай “Ю Фильм”  асаахыг эрмэлзэж байна.

 

 

Бүсгүй хүн бүр гурван настай, 18-н нас, 25 нас, 35 нас, 50 нас, 70 насыг туулдаг шүү дээ. Би тэдний зарим он цагийг туулсан, заримыг нь хүлээж байгаа шүү дээ.

 

Тэгэхээр өөрийнхөө болон ойр дотныхоноо туулсан, мэдсэн, харсан болгоныг уран бүтээлээр дэлгэцээр гаргахыг хүсч байна.

 

 

-Тэгэхээр киноны зохиолдоо нарийн шалгавар тавьдаг гэж ойлгож болох уу?

 

-Тийм. Манай киноны зохиолыг найруулагч А.Миеэгомбо маань бичиж байгаа. А.Миеэгомбо маань зохиолоо маш сайн нарийн нягталж, бичсэн гэдэгт бүрэн итгэлтэй байна. 

 

 

-“Single ladys 2” киноны зохиол нэлээд анхаарал татаад байна. Уг нь эхний анги дээрээ нэг нь хуримаа хийгээд, нөгөө нь найз залуутай болж төгсдөг шүү дээ. Тэгэхээр энэ анги дээрээ тэднээсээ салаад ганц бие болно гэсэн үг үү?

 

 

-Тэрийг үзэхэд сонирхолтой байх болно. Бид нар гаргалгаагаа олчихсон. Та бүхэн маань киног маань бэлэн болохоор ирээд үзээрэй /инээв/.

 

 

-Тайзны уран бүтээлдээ хэзээ орох вэ?

 

-Эхлээд дэлгэцийн уран бүтээлээ сайн хийхийг хичээж байна. Дараа нь тайзны уран бүтээлдээ эргэж орно гэсэн бодол бий. Надад хоёр жүжгийн зохиол байгаа. Тэднийгээ мэддэг чаддаг жүжигчиддээ өгнө.

 

 

-“Шинэ үе” хамтлагийнхантай ямар харьцаатай байгаа вэ. Таныг тус хамтлагаас гарсны дараа хэвлэл мэдээллээр маш олон таамаг дэвшүүлж байсан шүү дээ?

 

-Ойрын үед ажил ихтэй байгаа учраас нэг их холбогдож чадахгүй байна. Утсаар ярина. Фейсбүүкээр холбогдож байгаа. Хэрэг явдлуудад үнэхээр харамсаж байгаа. Билгүүнийгэээ одоо ч сэрүүн тунгалаг мэт л төсөөлчихөөд болдоггүй юм. Амбий ахыгаа ч гэсэн өөд болсон гэдэгтэй эвлэрч чадахгүй л явна.

 

 

-Таныг “Viva city”-ийн эзэн гэдэг. Энэ үнэн үү?

 

-Харин тийм ээ /инээв/. Үнэндээ би АНУН төв, Viva city-гийн эзэн биш шүү дээ. Би ажлаа хийж яваа жирийн эмэгтэй. Бас л та бүхэнтэй адилхан олсон мөнгөө тааруулах гээд, “Нөхрөөсөө одоо гуйвал шараа юм уу даа”  гээд л зөндөө асуудал байдаг /инээв/.

 

Гэхдээ би хүмүүсийн энэ ярианд би баярлаж явдаг. Учир нь монгол хүн амны билэгээрээ гэдэг шүү дээ. Харин “Single ladys 2” уран сайхны киноны баг хамт олон маань Viva city хотхонд өнөөдрөөс байрлаж, зураг авалтандаа бэлтгэж байна.

 

 

-Шинээр хийх кинонд 2015 оны загварын чиг хандлагыг тусгана гэж байсан.

 

 

-Тиймээ. Уран сайхны кино гэдэг бусдад шинэ содон зүйл түгээх ёстой, илэрхийлэх ёстой. Нэгэнт бүсгүйчүүдийн талаар өгүүлэх учраас 2015 оны загварын шинэ чиг хандлагуудыг  кинондоо гаргахаар болж байгаа. Гурван  загвар зохион бүтээгч, нэг стильст, дөрвөн нүүр хувиргагч ажиллаж байна.  Киноны гол дүрийн бүсгүйчүүдийн бүх хувцасыг хийж байгаа. Шинэ загвар зохион бүтээгч, шинэ үндэсний брэндээ дэмжихээр болж байгаа.

 

 

 

-Эмэгтэй гишүүд саяхан жүжигчдийг хүлээж авч уулзсан. Уулзалтын үеэр ямар асуудал ярилцсан бэ?

 

-Эмэгтэй гишүүдтэй И.Одончимэг эгч бид хоёр хэд хоногийн өмнө хэсэгхэн хором уулзсан. Урлагийн салбарын хоёр эмэгтэй жүжигчин хүмүүнлэг, сайн дурын ажил хийж байна гэдгийг олон нийтэд таниулах гэж уулзсан байх. Биднийг хэрэгтэй зүйл байвал хэлээрэй гэсэн. Хэтэрхий улс төрчжих байх гэж бодоод холбоо бариагүй л байна. Одоо юм хийх гэхээр айдаг болчихоод байна /инээв/.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Нэг их сайн жүжигчин биш гэж боддог тэр single lady s ni ch sain kino bish
2022-07-22
Zochin:
ha ha ha MCS-Iin Odjargaltai hamaatan geed baigaa biz.Huduunii mudakuud hotoos zailaad uguuch ee.
2015-05-12
тмс ийн шар мөнхөө:
энэ авгай Мөнхөөг дурсдаг болов уу? Мөнхөө гэж хэн болох,өөртэй нь ямар холбогдолтойг ердөө ярьдаггүй нь сонин,дандаа худлаа инээж худал инээднийхээ цаана бүгдийг нууна,үнэхээр л жүжигчин хүн дээ,бурхан нүдтэй чихтэй байдаг юм шүү Ундармаа???
2015-05-11
ninj:
urgelj ineemseglej yridag saihan energitei emegtei
2015-05-11
Zasss:
Hunees mungo avaad hund ugohyg buyan geegui shuu undarmaa avgai . Ty-tu baletyn tuhai kino ni kino gej helehed ichmeer yum bsan
2015-05-11
Зочин:
Bayar xurgie. Unen daichin busgui shuu. Ajiliin amjilt xusie
2015-05-11
huga-d:
bitgii ataarhaa ogt hogshroogyi l bshdee
2015-05-11
huga:
yamar ih hogshiroo be.
2015-05-11