Синдигийн охин жүжигчин болно
2015-05-11

 

Супермодель Синди Кроуфордын охин 13 настай Кайя Гербер жүжигчин болохоор нэгэн агентлагтай гэрээ байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр холливуудын нэрт жүжигчин Жорж Клунигийн сүүлд тоглосон “Tomorrowland” кинонд туслах дүр бүтээсэн байна. Лос Анжелес хотноо “Tomorrowland” кино албан ёсны нээлтээ хийсэн бөгөөд Синди гэр бүлийнхээ хамтаар нээлтийн арга хэмжээнд оролцжээ. Синди “Миний охин үнэхээр чадвартай гэдгийг өнөөдөр ойлголоо. Охиноороо бахархаж байна. Түүний хэсэг дэлгэцээр гарахад зүрх минь хүчтэй цохилж байлаа. Их сайхан бүтээл болжээ” гэж хэлжээ. Тэрбээр охиноо загварын ертөнцөд оруулахаар бэлдэж байгаа бөгөөд эхний ээлжинд авьяасаа нээж, нүүрэмгий болгохын тулд залуу жүжигчдийг бэлддэг нэгэн агентлагтай гэрээ байгуулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин