Ч.Сайханбилэг Болгарын Ерөнхийлөгчид бараалхлаа
2015-05-12

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт өчигдөр бараалхлаа. 1957 оноос хойш Болгарын талаас үзүүлсэн техникийн тусламжаар  500 гаруй иргэн тус улсад эм зүй, электроникс, хөдөө аж ахуй, соёл урлагийн мэргэжлээр их, дээд сургууль төгсчээ. Болгарын Ерөнхийлөгч тус улсад мэргэжил эзэмшсэн монгол иргэдийн төлөөлөлтэй өчигдөр уулзсан байна. Эдгээр төлөөлөгчид өнөөдөр эх орондоо алдарт дуучид, төрийн сайд, парламентын гишүүн, мэдээллийн технологийн салбарт чухал үүрэг гүйцэтгэж буй хүмүүс болсонд бахархаж буйгаа Ерөнхийлөгч Росен Плевнелиев уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд төрийн айлчлал болж буйд талархаж байгаагаа илэрхийлж, ноён Ерөнхийлөгчийн айлчлалд амжилт хүсээд Монгол оронд тавтай зочлохыг урилаа. Мөн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр зохион байгуулагдаж буй Монгол, Болгарын бизнес форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

 

Монгол Болгарын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын VI хуралдаан энэ онд Болгарын Софи хотноо болох бөгөөд тус хуралдаан нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чухал арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

 

Хөдөө аж ахуй болон мэдээллийн технологийн салбар Болгар улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг юм. Уулзалтын үеэр дээрх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх мөн хоёр орны газар зүйн байршлын давуу талыг ашиглан өөрсдийн орны эдийн засгийн боломжийн талаар санал солилцлоо.

 

Энэхүү уулзалтад манай улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Дүгэржав, Батлан хамгаалахын сайд Цолмон, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, нар байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
2020-01-14