”Эрдэм транс”-ийн автобусны жолооч хүн мөргөж, гэмтээжээ
2015-05-12

БЗД-ийн нутаг ХХААЯ-ны урд замд Эрдэм транс ХХК-ийн Х.Аеро Сити-540 маркийн автобусны жолооч Н нь явган зорчигч 61 настай эмэгтэй С-ийг мөргөж гэмтээжээ.

Мөн СХД-ийн нутаг Баянхошууны зам, Жанцангийн уулзварт Эрдэм транс ХХК-ний Х.Аеро Сити-540 маркийн автобусны жолооч П нь явган зорчигч 58 настай эмэгтэй А-г  мөргөж гэмтээсэн байна.

 

Уг хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Өнгөрөгч хоногт Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 351 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  285 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9  бүртгэгдэж  19 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин