Шүүхийн тухай хуулийн маргааныг хэлэлцэнэ
2015-05-12

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан маргааш болно. 

Хуралдаанаар нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт, “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” хэмээн зааж Улсын дээд шүүхийн танхимын шийдвэр эцсийнх байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэж заасныг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлсэн байна.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин