Грек зээлээ төлж чадах уу
2015-05-12

Грек улс 2010 онд дампуурлаа зарлаж, Европын холбоо болон Олон улсын валютын сангаас их хэмжээний зээл авсан билээ. Грекийн нийт өрийн хэмжээ 320 тэрбум еврод хүрчээ. Эдийн засгийн хүнд байдлаас гаргахаа амлаж, Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон Алексис Ципрас дахин өр авахгүйгээр цалин, тэтгэмжийг танах бодлого явуулж эхэлсэн юм.

 

Тус улсын Олон улсын валютын сангаас зээлсэн 760 сая еврог эргүүлэн өгөх ёстой хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. Хүндхэн байдалд ороод буй Алексис Ципрас Белгийн нийслэл Брюссел хотноо зохион байгуулагдаж буй Евро бүсийн сангийн сайд нарын чуулга уулзалтад оролцож, хэлэлцээр хийхийг оролдож эхэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хэрвээ Грек хугацаандаа зээлээ төлж чадахгүй бол Олон улсын валютын сан гэрээний дагуу өндөр хүү бодож эхлэх билээ.

 

Грекийн Сангийн сайд Янис Варуфакис “Зээлээ төлж чадах эсэхээ мэдэхгүй байна. Үнэхээр хүнд байдалд ороод байна. Ерөнхий сайдын оролцож буй Евро бүсийн сайд нарын уулзалтад ихээхэн найдлага тавьж байгаа. Хэлэлцээр бүтэлгүйтвэл Грек 14 хоногийн дараа цалин, тэтгэвэр, тэтгэмжээ олгох боломжгүй болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин