ХӨСҮТ-ийн захирал өөртөө удаа дараа урамшуулал олгожээ
2015-05-12

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нь өөртөө удаа дараа нийт 5 сая 500 гаруй мянган төгрөгийн урамшуулал, мөн нийт 3 сая 100 гаруй мянган төгрөгийн илүү цагийн хөлс олгосон зөрчлийг АТГ-аас илэрүүлжээ.

 

Уг хууль бус үйлдлийг АТГ-ын мэргэжилтнүүд  Халдварт өвчин судлалын үндэсний төвд Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах явцдаа илэрүүлсэн гэнэ.

 

Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиникийн 10 сая 800 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий засварын ажлыг үнийн харьцуулалт хийлгүйгээр “Дойт трейд” ХХК-тай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байсан зөрчлийг илэрүүлсэн байна.

 

Иймд Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хүргүүлсэн албан бичигтээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд хариуцлага хүлээлгэж, цаашид дээрх зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх чиглэлээр нийт эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудад урьдчилан сэргийлэх зорилгоор танилцуулахыг хүссэн байна.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
Kkkkk:
Kkkk ichih bulchirhai baidagguil ym baihtaa.teriin huvaaj idsen hani,ijil ur huuheduudiin zurgiin taviaach.harah ymsan.
2015-05-12
зочин:
Энэ нөхөр удвал сайд хүрэлбаатар нартай авлигалаар холбогдож албан тушаалдаа үлдсэн гэхийн
2015-05-12
Зочин:
Өчигдөр хүн зодоод хэрэгт орсон гэсэн байхаа
2015-05-12