Кейтигийн хувцаслалт шүүмжлэлд өртөв
2015-05-12

Дуучин Кейти Перри “Prismatic” аялан тоглолтынхоо хүрээнд өчигдөр Индонезийн нийслэл Жакарта хотноо тоглолт хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус тоглолтыг 35 мянган хүн үзжээ. Тоглолтын төгсгөлд эрх баригчид дуучны хувцаслалтыг шүүмжилсэн байна. Тэрбээр тус улсын Соёлын яамны шаардлагын дагуу задгай хувцас өмсөхгүй байх ёстой байсан гэнэ. Гэвч Кейти шаардлагыг үл тоон хэтэрхий задгай хувцас тоглолтынхоо үеэр өмсчээ.

 

Тоглолтын эхний 30 минутад дуучин Индонезийн үндэсний болон шаардлагад нийцсэн хувцас өмссөн байсан учир тоглолт хуваарийн дагуу амжилттай зохион байгуулагджээ. Харамсалтай нь Кейти тоглолтын төгсөлд хит дуугаа дуулах үеэрээ задгай хувцас өмсч, үзэгчид рүү өгзгөө харуулсан нь эрх баригчдын дургүйцлийг хүргээд амжжээ.

 

Кейти твиттертээ “Миний юу өмсөх эсэхийг яам заах хэрэггүй. Фэнүүд минь миний хувцаслалтад дуртай” гэж жиргэсэн байна.

2013 онд Кейтигийн хувцаслалтаас болж Малайз, Тайланд улсад тоглолт зохион байгуулах эрх олгохоос татгалзаж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин