Энхийг сахиулагчдын өдөр баасан гаригт тохионо
2015-05-12

Жил бүрийн 5 дугаар сарын 29-нд “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийг Монгол Улсын Зэвсэгт хүчин ёслол төгөлдөр тэмдэглэдэг. Энэ өдөр Чингис хааны талбайд энхийг сахиулагчид, ард иргэдийн төлөөлөл цуглаж, төр засаг, ард түмэн нь энхийг сахиулагчдаараа бахархаж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ үеэр “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” сэдэвт уулзалт, үзэсгэлэн, урлаг соёлын арга хэмжээ, уралдаан тэмцээнүүд зохион байгуулагддаг.

 

Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын тогтолцоонд чухал байр суурийг эзэлдэг. НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд “Цэргийн баг”, “Цэргийн ажиглагч, холбогч, зөвлөх болон штабын офицер, ахлагч” гэсэн 2 хэлбэрээр оролцож байгаа бөгөөд давхардсан тоогоор 11500 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар БНӨСУ, БНСУ, БНАКУ, ИБНАУ, Баруун Сахарт цэргийн баг, цэргийн ажиглагч, холбогч, штабын офицер, НҮБ дахь Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөхөөр нийт 1100 гаруй цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Shuud.mn
Сонин хачин