Мөнгөтэй хүн ирнэ гэсэн зүүднээсээ салаач
2015-05-12

УИХ-ы н Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Ж.Эрдэнэбат Үндсэн чиглэлийн төслийн талаар танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан юм. Гишүүд үндсэн чиглэлд туссан асуудлуудаас эдийн засгийн хямралаас хэрхэн гарах талаар ямар заалт оруулсныг асууж байлаа. Жишээ нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Монголд эдийн засгийн хүндрэл, хямрал тулгамдаад байна. Улсын төсөв алдагдалтай, мөнгөний бодлого алдаатай, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр авч байгаа бодлого ч алдаатай. 2015 онд хувийн хэвшлийнхэн ихээхэн өр төлбөрийг ачааллыг нуруундаа үүрэх нь. Энэ хүндрэл 2016 ондоо дамнаад үргэлжлэхээр байна. Та нар эдийн засгийн хүндрэл, хямралыг даван туулах асуудлаа энэ төсөлд хэр тусгасан бэ”  хэмээсэнд

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:

 

-Эдийн засаг хүндэрсэн нь үнэн. 2016 оны Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл нь эдийн засгийн нөхцөл, байдалтайгаа уялдаж байгаа. Цаашид бид томоохон бүтээн байгуулалтыг төсвийн хөрөнгөөр хийх бололцоо хумигдаж байна. Тиймээс орж ирж байгаа баримт, бичгүүдэд төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх асуудал тусгагдаагүй. Мөн бид цаашид дотоод зах зээлээс өндөр хүүтэй бонд гаргаж, төсвийн орлого бүрдүүлдэг байдлаа зогсооно. Ер нь бол 2016 оны Үндсэн чиглэлийн төслийг боловсруулж байх үед яам, агентлаг, орон нутгаас маш олон санал ирсэн. Гэхдээ бид аль болохоор асуудалд ул суурьтай хандаж, “мөрөөдлийн жагсаалт” болгохгүй байхын төлөө ажилласан” гэлээ.

Харин Сангийн экс сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаан:

 

-Бүхнийг сайн, сайхан болгож засч залруулах гэж хамтарсан биз дээ. Сангийн сайд МАН-аас томилогдсон. Гэтэл одоо МАН-ынхан сайдаа суулгаад асуулт, асууж харилцан ярилцаж байгаа нь ямар учиртай юм. Засгийн газар аль болох хөрсөн дээрээ бууж, ул суурьтайгаар асуудлыг хэлэлцэх ёстой шүү. Тэгээд эдийн засгийг сайжруулна гэхээр манайхан хуучнаараа л сэтгээд, гаднаас мөнгөтэй хүн ирээд, Монголыг сайхан болгочихно л гэж яриад байх юм. Америкийн элчин сайд Монголд хөрөнгө оруулах шаардлагагүй гээд зарлачихлаа. Үүний дараа мөнгөө бариад, Монголд ирэх тэнэг хүн байхгүй. Мөнгөтэй хүн орж ирээд, улсыг сайхан болгочихно гэдэг сэрүүн зүүднээсээ салаач. Хямралаас монголчууд өөрсдийн хүчээр л гарна. Өөрсдийн хүчээр гарах тэр бодлого, нөхцөлтэйгөө нийцсэн бодлого хэрэгжүүл” хэмээн зөвлөх шүүмжлэхийн завсар хэлэв.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Улааны хийсэн балаг шүү дээ өөрөө хамаг дампуурах эх үүсвэрийг тавьсан.чиний эргэн тойрныхон ганбат даваасүрэн 2 гаалийг,энхжаргал чинь худалдан авах ажиллагааны газрыг дампууруулаад хаясан
2015-05-12
Ard tumen:
Ulaan said bhdaa ediin zasgiig iim bolgochood yu gej hutsaad bnaa.Odoonii Erdenebat chin Altanhuyg Ulaan 2 iin baasaniig tseverleh geed zuderch bgaa yum bishuu ichih bulchirhaigui bol ydaj Duugui bgaach Ulaan urvarch Dulzeen
2015-05-12
иргэн.:
Улаан сайд бол жинэхэнэ сайд шиг сайд даа. Түүнийг сангийн сайд байхад л улс нэг юм учиртай байдаг. Мундаг хүн. Буру уүг амнаасаа унагаж алддаггүй л хүн дээ.
2015-05-12
ulaan nohoi:
Ene ulaan metiin amnii bileggvi hujaanuud vheese
2015-05-12
hudalch ulaan:
Ene ulaan pizda tsagtaa zunduu ideltsej ideltscheed odoo neg l shudraga pizda bolchih yma songuuli duhuhur ulaaniig sonsj demjdeg hvn bhgv baiha barag l
2015-05-12
Жаамаа:
Хүүе Сүхбаатарын сайран хөлт чи чадахгүй байж Сангийн с айд хийж улсаа балалсан дурак ш дээ, одоо болохоор дэмий юм донгосоод, би л чини й оронд байсан бол улсаа ийм болгосондоо гутраад өөрөө боож үхнэ
2015-05-12