Хуучин орон сууцны үнэ буурчээ
2015-05-12

Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн хараат бусаар хийсэн өнгөрсөн сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг Монголбанкны захиалгаар хийжээ.

 

Тус судалгаагаар ОСҮИ дөрөвдүгээр  сард 16.5 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас -0.7 хувь буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -2.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -6.9 хувиар буурчээ.

 

Шинэ орон сууцны үнийн индекс 27.2 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс 0.3 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.2 хувиар өссөн байна.

 

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 10.7 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -1.9 хувиар, оны эхэн үеэс -4.7, өнгөрсөн оны мөн үеэс -11.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

16.5%

27.2%

10.7%

Өмнөх сартай харьцуулахад

-0.7%

0.9%

-1.9 %

Оны эхэнтэй харьцуулахад

-2.0%

0.3%

-4.7%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-6.9%

1.2%

-11.6%

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4414 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зах зээл судлаач:
Байрны үнэ буурнаа энэ тэнэг төр дундуур нь ороод хиймлээр ипотекийн зээл олгоод хүчээр эрэлтийг бий болгоод өөрсдийн барилгын компаниудаа аврах бодлого явуулаад байгаа юм аа. Үнэ буурахгүй гэх чиний бодол зүгээр иргэдийг дээрэмдээд бай гэдэгтэй адил сонсогдож байна. Залуу гэрбүл, олон жил байртай болох гээд чадахгүй байгаа бусдыгаа бодооч ээ.
2015-05-13
Зах зээл судлаач:
Үнэхээр шинэ болон хуучин байрыг битгий аваа. Үнэ нь унаж удахгүй хөөс нь хагарна аа. 1М2-ын үнэ 1.2 сая төгрөг байхаар байгаа юм аа. Гэхэд 2.2 сая гээд 1 саяын хөөс байгаа юм. Мангар төр нь ипотекийн зээл гэж хиймэл эрэлтийг бий болгоод монголчуудынхаа эсрэг ажиллаж байна. Үнэ нь унаад 1.2 сая болсны дараагаар тэр санал болгоод байгаа ипотекийн зээлийг нь аваа. Төр гэдэг чинь луйварчин компаниудтай нэг болчихоод өндөр үнэтэй байрыг шахах гээд байгааг анхаараач ээ
2015-05-13
Зочин:
Монголчууд минь энэ хүнд цаг үед тэр хөөсөрсөн байрнаас нь битгий аваарай Ирэх намар гэхэд 50,0 буурах болно шүү. Янд бүрийн худал үнэн зар сурталчилгаанд итгэж болохгүйй шүү.
2015-05-13
Зочин:
эээ хөөрхий ойрын үед байр аваагүй байр авах ч мөнгөгүй улс л ингэж худал гэж бухимдаж байгаа байх даа. яагаад ийм сонин харалган юм бэ хуучин байр түрүү жилийн 12 сарын үнээс 10 сая төгрөгөөр хямдарчихаад байна. Битгий юм л бол шүүмжлэх гэж бай л даа. ХУУЧИН БАЙР ГЭСЭН БАЙГАА БИЗ ДЭЭ.
2015-05-13
Зочин:
Зохиомол худлаа мэдээлэл тарааж байх юм. Үл хөдлөх хөрөнгийн үнийг зориудаар унагаж, хямдруулж байгаад дараа нь гэнэтхэн, хямд байгааг нь далимдуулан худалдаж авах гэж байгаа юм...
2015-05-12
Зочин:
Барилгынхан болоод үл хөдлөхийнхөн барилгын өртгийг 3-аас 5 дахин өндөр үнээр тооцож ямар ч чанаргүй, дэлхийн дундаж үнээс өндөр хөөсөрсөн үнэтэй байрыг ядарсан ард түмэндээ шахаж дундаас нь 3-аас 5 дахин нугалж ашиг олдог юм. Япон, Америк, Европод барилгын компанийн ашиг дээд тал нь 5-аас 10 л байдаг юм. Бодит байдалтайгаа эвлэрч хэт их ашиг харж шуналталгүй, мөрөөрөө ажлаа хийцгээ барилгачид аа, үл хөдлөхийнхөөн, та нар хийхгүй байлаа гээд цаана чинь бодит үнээр нь, хямд үнээр хийе гэсэн өчнөөн компани, хувь хүмүүс байна.....
2015-05-12
Зочин:
Эхнээсээ ипотекээр авсан байрууд зээлийн барьцаанд орж зарья гэхнээ тэр хөөсөрсөн үнэтэй байрыг авах хүн ч алга. Энэ бүх нөхцлөөс үүдэн хүссэн хүсээгүй байрны үнэ шалчийтлаа буух болно. 8 сарын 1-ээс 8 -н зээл бүх банкууд дээр албан ёсоор санхүүжилт байхгүйн улмаас зогсчихоод байхад, хэзээ мөдгүй огцрох гэж байгаа монгол банкны золжаргалын шахалтаар зээл олгож байгаа гэж банкууд иргэдийг хуурч аргацааж байна. Байрны үнийн хөөс хагарах гээд дуншиж, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. цаана чинь шинэ байр м2 нь 1 сая 280-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 150-д захиалга авъяа гэхэд захиалга өгөх хүн алга. Та нарын наад хөөсөрсөн байрыг одоо хэн ч авахгүй !!! Барилгынхан болоод үл хөдлөхийнхөн барилгын өртгийг 3-аас 5 дахин өндөр үнээр тооцож ямар ч чанаргүй, дэлхийн дундаж үнээс өндөр хөөсөрсөн үнэтэй байрыг ядарсан ард түмэндээ шахаж дундаас нь 3-аас 5 дахин нугалж ашиг олдог юм. Япон, Америк, Евр
2015-05-12
Зочин:
Шивэртэй оймс баярцогт, жонхуу баттулга мэтийн хулгайч луйварчид улсаас хулгайлсан мөнгөөр баахан байр үл хөдлөх аваад тэр нь зарагдахгүй, одоо хамгийн эцсийн аргаа хэрэглэж байгаа нь тэр юм шүү дээ. Ганцхан хувиаар үнээ бууруулаад байраа зарья гэж шийдсэн бололтой. Энэ судалгаа бол илт ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд оролцсон болохоор яаж үнэн бодит гарах вэ дээ....Эхлээд орон сууцны үнийн хөөс арилна. Дараа нь орон сууцны үнэ буурч бодит зах зээлийн түвшиндээ очих юм шүү дээ. Бодит байдал дээр 1м2 байрыг 500.000 700.000-д барьж байгаа болохоор Буянт-Ухаа хороолол м2 нь 1сая 280.000-р зарагдахаар болсон юм. Ийм үнээр бариаад, зараад ч ашигтай байж чадаж байна. ТОСК-н хамгийн хямд 1280 мянган төгрөгийн байрыг ч авч чадах иргэд тун цөөхөн байхад хэн м2 нь 2 саяаар байр авах вэ дээ. Энэ онд Буянт ухаа 2 хороолол ашиглалтанд орох болно 1мкв нь 980.000-д. Эхнээсээ ипотекээр авсан байрууд зээлийн барьцаанд орж зарья гэхнээ тэр хөөсөрсөн үнэтэй байрыг авах хүн ч алга. Энэ бүх нөхцлөөс үүдэ
2015-05-12
Зочин:
Хуучин байр угсармал ч тэр тоосгон ч тэр, газар хөдлөлтийн тэсвэрлэлийг даахгүй, Жайка-гийн судалгаагаар ойрын 50 жил дотор газар хөдлөх магадлал өндөр байна гэж тооцсон байгаа. УБ хотын ойр Эмээлт, Хустай, Гүнжийн гэсэн 3 том хагалбар байдаг. Моралийн элэгдэлд ороод дууссан байрууд чанартай байна гэж хэзээ ч байхгүй. Шинэ байр ч гэсэн адилхан, үнэхээр чанартай байр Монголд бараг л байхгүй гэж хэлж болно. Хуучин байр ч тэр шинэ байр ч тэр маш их хөөсөрсөн үнэтэй байна. Монголд бүх юманд төр оролцож барилгын компаниудыг илт дэмждэг болохоор орон сууцны үнийн хөөс хагараагүй байна. Жинхэнэ утгаараа хагарч эхлэх юм бол байрны үнэ м2 нь 700.000-аас 1 сая төгрөг болох болно. Угаасаа удахгүй энэ 6 сар гэхэд байрны үнийн хөөс аажмаар хагарч эхлэхээр ийм үнэтэй болох болно. Гадуур байрны үнэ ганцхан хувь буурлаа гэж их ярьж бичиж байна. 1 мкв байр 2 саяын үнэтэй байлаа гэж бодоход 20-хон мянган төгрөгөөр хямдарсан гэсэн үг шүү дээ. Ийм тэнэг юманд итгэх хүн байх уу. Шивэртэй оймс баярцогт, жо
2015-05-12
mandah:
haana bgaa yum bee zarah bair chin unee bicheerei hyamd oron suuts haigaad 0olohgui bn
2015-05-12
azaa:
hudal medeegee bolioch ee!!!!!
2015-05-12
malnuudaa:
bi bairaa zarah geeed avah hun oldohgui hog bolchood baina 2 uruu ugsarmal 9 davhriin 6n davhart bdag aimaar hymd avmaar yum yariad bna ooo
2015-05-12
mandah:
haana bgaa yum bee zarah bair chin unee bicheerei hyamd oron suuts haigaad 0olohgui bn
sonia:
oron suutsnii une buuraagui ene bol hudal medeelel humuusiig toorogduuleh gesen tsaashdaa cn nemegdene namar hed bolohiig haraarai ulirliin chanartai yzegdeliig buursan met medeeleh buruu
2015-05-12
Зах зээл судлаач:
Байрны үнэ буурнаа энэ тэнэг төр дундуур нь ороод хиймлээр ипотекийн зээл олгоод хүчээр эрэлтийг бий болгоод өөрсдийн барилгын компаниудаа аврах бодлого явуулаад байгаа юм аа. Үнэ буурахгүй гэх чиний бодол зүгээр иргэдийг дээрэмдээд бай гэдэгтэй адил сонсогдож байна. Залуу гэрбүл, олон жил байртай болох гээд чадахгүй байгаа бусдыгаа бодооч ээ.
sadas:
Yag tiim bodit baidal deer huuchin bairnuud chanartai bairshil saita bgaad bgaashde.
2015-05-12
Зочин:
Хэн нэгний хувийн ашиг сонирхол! Эсрэгээрээ ханш огцом буурч байгаа. Дахин буурах хандлагатай
2015-05-12
Зочин:
захиалгатай худал мэдээлэл, зохион байгуулалттайгаар цацаж, хүмүүсийн тархи угааж байгаа хэрэг...
2015-05-12
sadas:
Yag tiim bodit baidal deer huuchin bairnuud chanartai bairshil saita bgaad bgaashde.