Кейни Уэст доктор болов
2015-05-12

 

Реппер Кейни Уэст Чикакогийн их сургуулийн урлагийн тэнхимийн хүндэт доктор болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр тус сургуульд зочилж, докторын үнэмлэх тэмдгээ гардан авсан байна. Кейни “Гайхалтай. Би их сургууль төгсөөгүй. Зүгээр л коллежийн боловсролтой. Гэтэл өнөөдөр доктор боллоо” гэж хэлжээ.

 

Ёслолын ажиллагааны дараа Ким Кардашиан твиттертээ “Хайрт минь баяр хүргье. Чи минь миний бахархал, амь амьдрал. Охин бид хоёр чамайгаа хараад сууж байна” гэж жиргэсэн байна.

 

Өнгөрсөн онд дуучин Беойнси тус сургуулийн хүндэт доктор болсон юм. Тус сургуулийн удирдлагууд урлагаар төлөөлүүлж залуу үеийг зөв замд нь хөтөлж буй уран бүтээлчийг урамшуулах зорилгоор урлагийн хүндэт доктор цолыг санаачилсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Solioorol
2015-05-13
Зочин:
Manai Sarandavaa avgai shig um bolj
2015-05-12