8 хувийн орон сууцны зээл олголт буураагүй
2015-05-12

2015 оны 4 дүгээр сарын байдлаар орон сууцны үнэөмнөх сараас 0.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувь, сүүлийн 9 сард 6.9 хувиар тус тус буурчээ. Энэ оны 4 дүгээр сард зах зээл дээр өндөр өртөг бүхий шинэ орон сууц нийлүүлэгдсэнтэй холбоотойгоор шинэ орон сууцны үнэ өмнөх сараас өссөн ч хуучин орон сууцны үнийн огцом бууралт нь орон сууцны үнэ буурахад  нөлөөлжээ.

 

2013 оны 1 дүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьд хүрчээ. Харин 2014 оны 4 дүгээр сараас эхлэн өсөлтийнхурд саарч, улмаар сүүлийн 5 сарын туршид орон сууцны үнэ жилийн өмнөхөөс буурчээ.

 

Жишээ, “Алтай”  хотхонд  2014 оны 7 дугаар сард 1 ам.метр  дундаж үнэ 2,108,512 төгрөг байсан бол энэ оны 4 дүгээр сарын байдлаар 1,869,507 төгрөг болж 11.хувиар буурсан байна.

 

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 4 дүгээр сарын байдлаар 2,174,000 төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.8 хувиар буурсан дүнтэй байгаа юм.

 

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

 

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ  нь 2015 оны 4дүгээр сарын байдлаар 96,339,000 төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.4 хувиар буурчээ.

Орон сууцны үнийн индексийн судалгаа хийсэн “Тэнхлэг” компанийн захирал Б.Батзоригоос зарим зүйлийг тодруулсан юм.

 

-Орон сууцны үнийн өсөлтөд юу нөлөөлсөн бол?

 

-Барилгын ажил эхэлсэн байгаа. Хөрөнгө оруулалтын ажил асуудалтай байна. Төслийн дүн өндөр өртөгтэй байгаа. Тиймээ шинэ орон сууцны үнэд нөлөөлсөн байх магадлалтай.

 

-Өнгөрсөн онд хичнээн орон сууц ашиглалтад орсон бэ? Энэ жил хичнээнийг ашиглалтад хүлээлгэж өгөх бол?

 

-Өнгөрсөн онд 20 мянга гаруй орон сууцыг ашиглалтад орж, үл хөдлөхийн гэрчилгээ авсан байдаг. Захиалга авч байгаа орон сууцны тоо одоогийн байдлаар 47 мянга орчим байна. Гэхдээ энэ ондоо багтааж ашиглалтад орно гэсэн үг биш.

 

-Орон сууцны үнийн хөөсрөлт хэр байгаа бол?

 

-Орон сууцны үнэ хөөстэй эсэхийг тодорхойлсон нэг ч судалгаа байхгүй.

 

-Ипотекийн зээл олголт буурсан нь орон сууцны үнийн өсөлтөд нөлөөлж байна уу?

 

-Дөрөвдүгээр сарын судалгаа гараагүй байна. Оны эхний гурван сарын байдлаар найман хувийн зээл олголт буураагүй. Хэвийн явж байна. Дундаж үнэ нь харьцангуй гайгүй гарсан. Шинэ орон сууцны үнийн өсөлт зах зээлд нэмэгдсэн нь өндөр өртөгтэй төсөл хэрэгжсэнтэй холбоотой.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
цаана чинь шинэ байр м2 нь 1 сая 280-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 150-д захиалга авъяа гэхэд захиалга өгөх хүн алга. Та нарын наад хөөсөрсөн байрыг одоо хэн ч авахгүй !!! Барилгынхан болоод үл хөдлөхийнхөн барилгын өртгийг 3-аас 5 дахин өндөр үнээр тооцож ямар ч чанаргүй, дэлхийн дундаж үнээс өндөр хөөсөрсөн үнэтэй байрыг ядарсан ард түмэндээ шахаж дундаас нь 3-аас 5 дахин нугалж ашиг олдог юм. Япон, Америк, Европод барилгын компанийн ашиг дээд тал нь 5-аас 10 л байдаг юм. Бодит байдалтайгаа эвлэрч хэт их ашиг харж шуналталгүй, мөрөөрөө ажлаа хийцгээ барилгачид аа, үл хөдлөхийнхөөн, та нар хийхгүй байлаа гээд цаана чинь бодит үнээр нь, хямд үнээр хийе гэсэн өчнөөн компани, хувь хүмүүс байна.....
2015-05-12
Зочин:
Дараа нь орон сууцны үнэ буурч бодит зах зээлийн түвшиндээ очих юм шүү дээ. Бодит байдал дээр 1м2 байрыг 500.000 700.000-д барьж байгаа болохоор Буянт-Ухаа хороолол м2 нь 1сая 280.000-р зарагдахаар болсон юм. Ийм үнээр бариаад, зараад ч ашигтай байж чадаж байна. ТОСК-н хамгийн хямд 1280 мянган төгрөгийн байрыг ч авч чадах иргэд тун цөөхөн байхад хэн м2 нь 2 саяаар байр авах вэ дээ. Энэ онд Буянт ухаа 2 хороолол ашиглалтанд орох болно 1мкв нь 980.000-д. Эхнээсээ ипотекээр авсан байрууд зээлийн барьцаанд орж зарья гэхнээ тэр хөөсөрсөн үнэтэй байрыг авах хүн ч алга. Энэ бүх нөхцлөөс үүдэн хүссэн хүсээгүй байрны үнэ шалчийтлаа буух болно. 8 сарын 1-ээс 8 -н зээл бүх банкууд дээр албан ёсоор санхүүжилт байхгүйн улмаас зогсчихоод байхад, хэзээ мөдгүй огцрох гэж байгаа монгол банкны золжаргалын шахалтаар зээл олгож байгаа гэж банкууд иргэдийг хуурч аргацааж байна. Байрны үнийн хөөс хагарах гээд дуншиж, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ.
2015-05-12
Зочин:
Хуучин байр ч тэр шинэ байр ч тэр маш их хөөсөрсөн үнэтэй байна. Монголд бүх юманд төр оролцож барилгын компаниудыг илт дэмждэг болохоор орон сууцны үнийн хөөс хагараагүй байна. Жинхэнэ утгаараа хагарч эхлэх юм бол байрны үнэ м2 нь 700.000-аас 1 сая төгрөг болох болно. Угаасаа удахгүй энэ 6 сар гэхэд байрны үнийн хөөс аажмаар хагарч эхлэхээр ийм үнэтэй болох болно. Гадуур байрны үнэ ганцхан хувь буурлаа гэж их ярьж бичиж байна. 1 мкв байр 2 саяын үнэтэй байлаа гэж бодоход 20-хон мянган төгрөгөөр хямдарсан гэсэн үг шүү дээ. Ийм тэнэг юманд итгэх хүн байх уу. Шивэртэй оймс баярцогт, жонхуу баттулга мэтийн хулгайч луйварчид улсаас хулгайлсан мөнгөөр баахан байр үл хөдлөх аваад тэр нь зарагдахгүй, одоо хамгийн эцсийн аргаа хэрэглэж байгаа нь тэр юм шүү дээ. Ганцхан хувиаар үнээ бууруулаад байраа зарья гэж шийдсэн бололтой. Энэ судалгаа бол илт ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд оролцсон болохоор яаж үнэн бодит гарах вэ дээ....Эхлээд орон сууцны үнийн хөөс арилна. Дараа нь орон сууцны үнэ бу
2015-05-12