Кимийн аав ижил хүйстэн
2015-05-12

Реалити шоуны од Ким Кардашианы аав Брюс Женнер ижил хүйстэн гэдгээ гэр бүлийнхэндээ мэдэгджээ. Тэрбээр өчигдөр “HBO” телевизээр цацагдсан реалити шоуныхаа үеэр “Та бүхнийг мэдээсэй гэж хүсч байна. Би ижил хүйстэн. Хэдхэн жилийн өмнөөс л бэлгийн чиг хандлага минь өөрчлөгдөж эхэлсэн. Өөрийгөө нуухыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.  Брюс Женнер мөн охиддоо өөрт нь таалагддаг залуугийнхаа нэрийг хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүнд “Америкийн шүтээн” шоуны хөтлөгч Риан Секрет таалагддаг гэнэ. Женнерийг ийнхүү хэлэхэд загвар өмсөгч Кендал Женнер уйлж “Үгүй. Итгэхгүй байна” гэж хэлжээ.  Гэр бүлийн ээдрээтэй амьдралыг ил тод өгүүлсэн өчигдрийн реалити шоуны үзэгчийн тоо 20 саяыг давсан аж.

 

Женнер энэ сарын эхээр “NBS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ эмэгтэй болохыг мөрөөддөг тухайгаа дэлгэрэнгүй ярьж, “Би эмэгтэй хүнийг хайрлахыг хүсэхгүй байна. Харин эр хүн намайг хайрлаасай гэж хүсдэг” гэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
88079741 pass 40tei
2015-05-12