“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна
2015-05-12

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг тусгасан байдаг. Энэ хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбоо хамтран өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Өмнөх жил 88 оюутан цагдааг ажиллуулж байсан бол энэ жил 100-150 оюутан цагдааг ажиллуулахаар төлөвлөж байгаа юм. Тус хөтөлбөрт хамрагдах сонирхолтой англи хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй оюутан залуусыг энэ сарын 11 - нээс 15 - ны хооронд Монголын Оюутны холбооны байранд бүртгэж байна. “Оюутан цагдаа” хөтөлбөрт бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн тодорхойлолт, 2 хувь цээж зураг, анкет / МОХ-ны байранд ирж бүртгүүлэхдээ бөглөх / бүрдүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин