УИХ-ын дэд дарга Цэцэд хандав
2015-05-12

Улсын Их хурлын дэд дарга Логийн Цог иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлжээ. Тэрбээр мэдээлэлдээ, Улсын Их хурал 2014 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 54 дүгээр тогтоолоороо стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болох “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохыг хүсчээ. 

 

Энэ мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 20-ны өдөр Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин