Хэт даврагчид сөнөөгч онгоц устгажээ
2015-05-12

Йемений шийт шашны “Хоути” бүлэглэлийн дайчид Морокко улсын “F-16” сөнөөгч онгоцыг Саада мужийн ойролцоо буудаж, сөнөөсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Морокко улс өнгөрсөн сараас эхлэн Йеменд хяналтаа тогтоохыг санаархаж буй “Хоути” бүлэглэлд агаараас цохилт өгч эхэлсэн юм.

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хүсэлтийн дагуу Саудын Араб тэргүүтэй холбоотон орнууд өнөөдрөөс эхлэн тав хоног Йеменд цохилт өгөхөө зогсоож, нийслэл Сана хотноо тусламжийн цувааг нэвтрүүлэхээр тохиролцсон билээ.

 

“F-16” сөнөөгчийн ослын дараа Морокко, НҮБ-ын саналаас татгалзах хүсэлтэй гаргасан ч Саудын Арабын шахалтаар цэргийн ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн байна. Морокко улсын зургаан “F-16” сөнөөгч онгоц Йеменд агаараас цохилт өгч байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин