“Хаан даатгал” иргэдэд 1 тэрбумын хохирол учруулжээ
2015-05-12

Гэрэл зургийг MPA.mn Орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаанд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас /ШӨХТГ/ шалгалт хийжээ.

 

Хяналт шалгалтад орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын чиглэлээр голлох үйл ажиллагаа эрхэлдэг “Ард даатгал” ХХК, ”Улаанбаатар хотын даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК-иуд хамрагдсан байна.

Даатгалын компаниуд Даатгалын тухай хууль болон бусад хуулийг зөрчиж иргэдийг хохироож байсныг шалгалтаар илрүүлсэн байна.

 

Тухайлбал, “Хаан даатгал” компани нь Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газартай 2015.01.26-ны өдрийн № ХА15018/06 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулан түүний харьяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан орон сууцны иж бүрэн даатгал /хөрөнгийн болон хариуцлага/-ын үйлчилгээний хураамж 1500 төгрөгийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр оршин суугчдын байрны төлбөрт шууд тооцон авч байжээ.

 

Мөн тус компаниас даатгуулагчийн шилжилт хөдөлгөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалын хураамжийг давхардуулан авдаг, гэрээний сунгалт болон дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөлүүдийг хуульд заасан шаардлагын дагуу гэрээнд тусгадаггүй зэрэг зөрчлүүд илэрчээ. “Хаан даатгал” ХХК-ийн энэхүү үйлдэл нь бүхэлдээ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Иргэний хууль, Даатгалын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журмуудыг тус тус зөрчжээ.

 

Уг компани нь 2013-2015 оны байдлаар 55411 өрхийг даатгалтай гэх байдлаар даатгалын төлбөрийг хэрэглэгчдээс авч байсан ч тэдгээр өрхтэй гэрээ байгуулаагүй хууль бусаар мөнгийг нь авч байжээ. Тэдний энэхүү үйл ажиллагааны улмаас 2013 онд 552.6 сая, 2014 онд 190.4 сая, 2015 оны байдлаар 269.1 сая төгрөг, нийт 1 тэрбум 12.1 сая төгрөгийн хууль бус орлого олж, иргэдэд хохирол учруулсан байна.

 

Иргэдэд 246.5 сая төгрөгийн хохирол учруулжээ

 

Харин “Ард даатгал” компани CӨХ-той хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх байдлаар орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйлчилгээний хураамж 1000 төгрөгийг хэрэглэгчийн зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр авдаг. Мөн даатгуулагчийн шилжилт хөдөлгөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалын хураамжийг давхардуулан авдаг, гэрээний сунгалт болон дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөлүүдийг хуульд заасан шаардлагын дагуу гэрээнд тусгадаггүй зэргээр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байжээ.

 

Тус компани нь 2013 онд 11872, 2014 онд 12485, 2015 онд 4074 өрхөөс тус тус даатгалын хураамжийг авсан ч мөн өрхүүдтэй бичгээр байгуулсан гэрээ байхгүй байсан аж. Энэхүү хууль бус үйл ажиллагааны улмаас 2013 онд 115.5 сая, 2014 онд 117.5 сая, 2015 оны байдлаар 13.5 сая төгрөг, нийт 246.5 сая төгрөгийн орлого олж, иргэдэд хохирол учруулсныг шалгалтаар тогтоосон байна.

Шалгалтад хамрагдсан “Улаанбаатар хотын даатгал” мөн дээрх компаниудын адил хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байжээ.

 

ШӨХТГ-аас Нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон “Хаан даатгал” ХХК-ийн 2015.01.26-ны өдрийн № ХА15018/06 дугаартай хууль бус хамтран ажиллах гэрээг хүчингүй болгох.

 

Зөрчлийг арилгуулах, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг зөрчил гаргасан “Ард даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК, Нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газруудад хүргүүлжээ.

 

Албан тушаалаа урвуулан ашиглаж, хэрэглэгчдийг хохироосон Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын удирдлагад хариуцлага тооцуулах, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах саналыг дээд шатны байгууллага, албан тушаалтан болох Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлсэн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Цэвэрлэгч:
Зарим нэг нь улс эх орондоо нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалтыг явуулж байдаг, зарим нэг нь ингээд ард иргэдээрээ тоглоод мөнгө угаагаад байж байдаг. Даатгал бол зүгээр мөнгө угаах обьект, хэрэгсэл нь болсон байна. Энэ бол нэн ноцтой, зохион байгуулалттай, хэдэн триллион төгрөгний залилангийн хэрэг бус уу? Яахаараа жирийн иргэн залилан хийхээр 5-10 жил, зохион байгуулалттай хийхээр зүгээр л буцааж өгж байна гэж мэдээ гаргаад болчдын. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч нийслэлийн иргэдээрээ ингэж тоглож, халаасан дахь хэдэн төгрөгийг нь ховс сорж мөнгө угааж болдгиймуу? Болдгийм байна тэ ХААН даатгалын хөрөнгө оруулагч, ТУЗ-ын гишүүд нь хэн бэ? Тэд НИТХ, эсвэл Хан уулын ИТХ байдаг уу? Ямар хүмүүс байна, хэн хэзээ ямар хувь эзэмшиж байсан бэ? 2010 оноос хойшхи хувь эзэмшлийн өөрчлөлт, хэмжээг шалгах хэрэгтэй Санхүүгийн зохицуулах хорооноос авч
2015-06-03
Зочин:
Энэ арай хэтэрлээ луйварчдийг илруулж хурдан шуурхай авхгуй бод гадаадад гараад алга болно
2015-05-13
Зочин:
манай тогны мөнгөн дээр автоматаар 1000 төгрөг даатгал гэж авч байна бид ямар ч гэрээ энэ тэр хийгээгүй гэнэт л түрүү жилээс эхлээд аваад эхэлсэн
2015-05-13
Зочин:
Энэ сарын байрны мөнгөн дээр хаан даатгалын 1500 төгрөг нэмэгдмэн байна би даатгалтай гэрээ байгуулаагүй гэсэн чинь за дараагийн байрны мөнгөнөөс чинь хасаж торцно гэнээ анзаарахгүй зөндөө хүн бий шшү
2015-05-12
Zuv shdee:
Davartsan garuud butsaaj 1 ch aild zasvar hj uguugui zavaarsan nowshnuud, odoo hudlaa eniig medcheed ailuudaar yavj geree hiigeed bnlee
2015-05-12
ок:
Мөнгөө яаж авах юм бэ?
2015-05-12