Улаанбаатар
”Нийслэлийн ачаа тээврийг зохицуулах зөвлөл”-ийг байгууллаа
2015-5-13

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн ачаа тээврийг зохицуулах зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг батлах тухай” А/409 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ачаа тээврийн үйлчилгээний төлөвлөлт, зохион байгуулалт, ачаа тээврийн логистик, терминал байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүү, хөрөнгө оруулалт, ачаа тээврийн үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх зэрэг асуудлыг хамтран хэлэлцэж санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий ачаа тээврийн зохицуулах зөвлөлийг /орон тооны бус/ байгуулан зөвлөлийн дүрэм болон зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын албыг тус тус баталлаа.


Нийслэлийн ачаа тээврийн зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангуулан улирал тутам тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин