Улаанбаатар
Газар хөдлөлтөөр 48 хүн амиа алджээ
2015-5-13

Балба улсын Намче Базар хотноо өчигдөр 16.00 цагийн үед 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Онцгой байдлын яамнаас мэдээлснээр газар хөдлөлтөөр ганц ч хүн амь эрсдээгүй хэмээн мэдээлсэн ч өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Газар хөдлөлтөөр 48 хүн амиа алдаж, 520 хүн гэмтэж, 100 гаруй байшин, барилга нурсан” гэж мэдээлсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь барилгын нурангид даруулжээ. Гамшигийн бүсэд 400 гаруй аврагч ажиллаж байгаа бөгөөд өчигдөр 22 хүнийг нуранги дороос гаргаж, эмнэлэгт хүргэсэн байна. “Энэ сард Балбад 2-3 удаа газар хөдлөлт болно” хэмээн АНУ-ын Газар хөдлөлт, гамшигийн холбооноос сануулсан байна.

 

Өнгөрөгч сарын 25-нд нийслэл Катманду хотноо 7.8 баллын газар хөдлөлт болж, 8125 хүн амиа алдсан байна. Одоогоор 200 гаруй иргэн сураггүй хэвээр байгаа бөгөөд тэднийг амиа алдсан байх магадлалтай хэмээн Онцгой байдлын яамнаас мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин