Батлан хамгаалахын сайд амиа алджээ
2015-05-13

Хойд Солонгосын Батлан хамгаалахын сайд Хуон Ён Чол өнгөрсөн сарын 30-нд амиа алдсан тухай “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Энэхүү мэдээллийг Өмнөдийн тагнуулууд баталсан бөгөөд тайлангаа Сөүлийн удирдлагуудад явуулсан байна.

 

Сайдын үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд тэрээр удирдагч Ким Чен Уны улс төрийн бодлогыг хүчтэй эсэргүүцдэг хүмүүсийн нэг байжээ. Тэрээр энэ тухайгаа “Хөдөлмөрийн нам”-ын сайд нарын уулзалтын үеэр мэдэгдэж, Хойд Солонгосыг дарайнгуйлж буй удирдагчаа шүүмжилсэн байна. Энэхүү үйл явдлын дараа сайд олны өмнө гараагүй бөгөөд Хуон Ён Чолын орлогч, албан тушаалд нь томилогдсон байна. Сайдыг цаазаар авсан байх магадлалтай хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tegj alsan ingej alsan geh um unen umu? Umnud solongos hudlaa har PR taraagaad bna uu?
2015-05-13