3 настай хүүхдийн амь насыг хохироогоод зугтжээ

БЗД-ийн нутаг Дарь эхийн зам, Сэлбэ 5-р гудамжны 116 тоот хашааны урд замд Т.Приус маркийн авто машины жолооч Ц нь явган зорчигч 3 настай эмэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироож хэргийн газрыг орхиж явжээ. Энэ хэрэг өнгөрөгч хоногт гарсан байна.
Зам тээврийн осол нь санамсаргүй, анхаарал болгоомжгүй, байдлаар үйлдэгддэг байдлаараа бусад гэмт хэргээс онцлогтой. Зам тээврийн осол хэрэг үйлдчихээд осол хэргийн газрыг орхин явах нь санаатай гэмт хэрэг болдог бөгөөд хохиролын хэмжээ, гэмтлийн зэрэг шаардахгүйгээр Эрүүгийн хэрэг үүсдэг онцлогтой гэдгийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Л.Амаржаргал сануулсан.
Санамсар болгоомжгүй үйлдэгдсэн зам тээврийн ослоо санаатай гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болгохгүйгээр ослын газрыг орхилгүй Цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэх, нотлох баримтыг хамгаалах, хохирсон хүнд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэх нь тухайн жолоочийн үүрэг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ