Сургуулийн насны зургаан хүүхэд зам тээврийн осолд өртсөн дуудлага өнгөрөгч хоногт Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д бүртгэгджээ.
Тухайлбал, СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн урд замд Т.Приус маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 15 настай эрэгтэй Т, 17 настай эмэгтэй У нарыг мөргөж гэмтээсэн байна.
Өнгөрөгч хоногт МШУХ-д бүргэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 19 гэмт хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Б.Хүлэг
Уншиж байна |