АНУ-ын нисдэг тэрэг Балбад сураггүй болжээ
2015-05-13

Балба улсад туслах зорилгоор АНУ-аас хөөрсөн цэргийн нисдэг тэрэг сураггүй алга болсон тухай “www.beforeitsnews.com” мэдээллээ. Энэ тухай Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Стив Уоррен хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Тэрбээр “Нисдэг тэрэг Балба улсын Чарикот мужийн ойролцоо сураггүй алга болсон. Ахмад төв станцад түлшгүй болж буйгаа мэдэгдэж, яаралтай газардах тушаал хүссэн. Удалгүй холбоо тасарсан. Нисдэг тэрэгний байршлыг тогтоохоор албаныхан хичээнгүйлэн ажиллаж байна” гэжээ.

 

Нисдэг тэргэнд багийн зургаан гишүүн болон Балбын хоёр иргэн зорчиж явсан байна. Чарикот мужид АНУ-ын 350 аврагч, 50 гаруй үнэрч нохой газар хөдлөлтөөр сураггүй алга болсон иргэдийг хайж байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
өмхий муу америкууд үхэж далд орвол таарна.
2015-05-13