Бибер найз охинтой болжээ
2015-05-13

Дуучин Жастин Бибер “Seventeen” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд найз охинтой болсноо фэнүүддээ дуулгаж “Өнгөрсөн үеэ мартахыг хичээж байна. Өнөөдрөөс эхлэн шинэ мөрөөдлийнхөө төлөө амьдрах болно. Селена Гомезийг мартсан. Бид удаан ярилцсаны эцэст найзууд болохоор шийдсэн. Гуйж байна. Биднийг дахин холбох, эргэн нийлүүлэхийн тулд элдэв арга хэрэглэхгүй байхыг хүсье” гэж хэлжээ.

 

Биберийн найз охиныг Хайлеу Балдвин гэдэг бөгөөд 18 настай гэнэ. Тэд хэдхэн хоногийн өмнөөс албан ёсоор үерхэж эхэлсэн аж. Тэдний хамтдаа зугаалж, болзож байгаа хэд хэдэн зураг интернэт ертөнцөд тавигдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин