Лоханыг ална хэмээн сүрдүүлжээ
2015-05-13

Жүжигчин Лэндсей Лоханыг экс найз залуу Даниэл Уобербек нь ална хэмээн сүрдүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 1999 онд дэлгэцнээ гарсан “The Mean Girls” киноны од Даниэл архи, хар тамхинд донтож, улмаар гэрээ байгуулсан компаниасаа хөөгдөж, ажилгүй болсон юм.

 

Лохан, Даниель нар 2005 онд үерхэж буйгаа албан ёсоор зарласан билээ. Хэсэг хугацаанд хамтран амьдарсан хос салцгааж, Лохан найз залуугаа өөрийг нь байнга зоддог байсан хэмээн мэдэгдэж, шүүхэд гомдол гаргасан удаатай. Шүүх Даниэлийг буруутай хэмээн шийдвэрлэж, найман сарын хорих ялаар шийтгэжээ.

 

Энэхүү үйл явдлын дараа түүний нэр хүнд огцом буурч, ямар ч кино компани гэрээ байгуулахаас татгалзсан билээ. Хэсэг хугацаанд сураггүй байсан жүжигчин эр экс найз бүсгүйгээ амьдралыг нь балласан хэмээж “Миний амьдралыг там болгосон Лохан чи удахгүй үхэх болно. Би чамайг алах болно” гэж жиргэжээ. Тус жиргээний дараа Лохан хамгаалалтаа сайжруулсан гэж “TMZ” сайт уламжлав. Тэрбээр бие хамгаалагчийнхаа тоог гурав болгожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин