Нүүрснээс синтетик шатдаг хий гаргах төсөл хэрэгжүүлнэ
2015-05-13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, Францын “Эйр Ликуид” компанийн Бизнесийн хөгжлийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Диетер Грабенбауэр, “Эйр Ликуид Ази”-ийн дэд ерөнхийлөгч Жин Фрейсз нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

 

Францын “Эйр Ликуид” компани нь байгалийн хий, технологи, аж үйлдвэрийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд тус компани нь Монголд 3-4 жилийн турш хайгуул хийсний дүнд өөрийн Герман дахь салбар болох “Луржи” компани / “Эйр Ликуид”-ийн 100 хувь мэдлийн / хамт “Шингэн нүүрс болон нүүрснээс синтетик шатдаг хий” гаргаж авах төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

 

Францын Элчин сайд Ив Дэлунэ уулзалтын үеэр Францын “Эйр Ликуид” компани Монголд хөдөө аж ахуй, өндөр технологи, үйлдвэрлэлийн бусад салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдгийг илэрхийллээ.

Shuud.mn
Сонин хачин