Лопез найз залуугаа уучилжээ
2015-05-13

Дуучин Женнифер Лопез жилийн өмнө салсан бүжигчин Каспер Смарттай эргэн нийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн онд дуучныг аялан тоглолтоор Малайз явсан хойгуур бүжигчин эр нэг бүсгүйтэй зочид буудал орж буй зураг интернэтээр тарсан билээ. Тэрбээр мөн Лопезийн мөнгөөр нууц амрагтаа байр авч өгсөн хэмээн “TMZ” сайт мэдээлж, гэрэл зураг, баримтуудыг дэлгэсэн юм.

 

Энэхүү мэдээлэл үнэн болохыг Каспер хүлээн зөвшөөрсний дараа хос салцгаасан бөгөөд өнгөрсөн сараас тэднийг эргэн нийлсэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон. Дуучин энэхүү мэдээллийг батлаагүй ч өчигдөр найз залуугаа уучилж, эргэн нийлсэн тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Лопез инстаграмдаа Касперийн зургийн байршуулаад “Уучилсан. Бидний хайр мөнх” хэмээн бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zorge !:
Odoo nas yvj baigaa avgaid ! Mongoor l tatahgui bol zaluu saihan azraga nuud yaj oldoh ve dee !
2015-05-13