Энхийг сахиулагчдад НҮБ-ын медаль гардуулжээ
2015-05-13

 

"Олон Улсын энхийг сахиулагчдын өдөр" энэ сарын 29-нд тохионо. Энэ өдрийг угтаж БНӨСУ дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа М.Батчулуун захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн IV ээлжийн батальоны албан хаагчид НҮБ-аас олгодог "Энхийн төлөө" медалийг гардуулжээ. Медаль гардуулах үеэр Хүчний командлагч Иоханес Гебремескел Тэсфамариам Монголын батальон хүчний хэмжээнд үлгэрлэн ажиллаж буйг онцлоод ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдлыг хангах талаар багагүй ажил хийсэнд нь талархал илэрхийлжээ.

 

Shuud.mn
Сонин хачин