Улаанбаатар
Гэмт хэрэг 14.6 хувиар өсчээ
2015-5-13

Улсын хэмжээнд 2015 оны эхний 4 сард 10451 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1332 хэрэг буюу 14.6 хувиар өсчээ.

 

Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1027, бусдын бие махбодид гэмтэл учруулах 116, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 111, аж ахуйн эсрэг 73 тус тус гарчээ.

 

Сэжигтэн нь тодорхойгүй байсан 5252 хэргийн 2875 буюу 54.7 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 1.5 пунктээр өсч, харин нийслэлийн хэмжээнд 0.7 пунктээр буурсан байна.

 

Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2015 оны эхний 4 сард өмнөх оны мөн үеийнхээс 4 буюу 1.2 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 150 буюу 13.1 хувиар нэмэгдэж, харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 39 буюу 4.1 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 206 буюу 9.0 хувиар буурчээ.  

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин