Цэцийн даргаар Ж.Амарсанаа дахин сонгогдов
2015-05-13

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүд өнөөдөр хуралдаж Үндсэн хуулийн цэцийн даргыг сонголоо. Холбогдох хуульд зааснаар, Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж саналыг нууцаар хураан олонхийн санал авсан хүнийг сонгодог. Мөн Үндсэн хуулийн цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болохоор Үндсэн хуульд заасан байдаг.

 

Өнөөдөр болсон Үндсэн хуулийн цэцийн даргын сонгуулийн нууц санал хураалтын дүнгээр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн дийлэнх олонхийн саналыг гишүүн Жүгнээгийн Амарсанаа авч улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар дахин сонгогдлоо.

 

Тэрбээр Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич, профессор бөгөөд хууль зүйн ухааны болон шинжлэх ухааны докторын эрдмийн зэрэгтэй, Монгол Улсын гавьяат хуульч юм гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн  төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ажил хийдэггүй, цэцийн нэр хүндийг унагаж дуусч байгаа энэ тэнэг амьтныг шийтгэхийн оронд дахин сонгож байдаг таарсанч малнууд юмдаа Ажлаа хийж чадахгүй байгаа энэ цэцийг огцруулах хэрэгтэй дээ
2015-05-14
Зочин:
Булхайтай бузарууд, нүгэл нь нүдээрээ гарнаа!
2015-05-14
Үнэн:
ҮХ цэц дандаа луйварчдаар дүүрсэн. П.Очирбат, Сугар гэх мэт. Үндсэн хуулиа хамгаална гэж үлгэр болсон. Тиймээс энэ байгууллагыг татан буулгах хэрэгтэй.
2015-05-14
Prof. Purevdagva:
Ene khuneer Undsen khuulia manuulahad aldahgui ee. Jugneegiin Amarsanaa doctort amjilt erie. Prof. Purevdagva
2015-05-13
kub:
amjilt khuseye, nuruutai uldsen gants baiguullaga
2015-05-13
иргэн:
Цэцийн гишүүдээс асуудалтай хүмүүсийг солиочээ
2015-05-13
иргэн:
Цэцийн гишүүдээс асуудалтай хүмүүсийг солиочээ
2015-05-13