Улсын нэгдсэн төсвийн зарлага өссөн байна
2015-05-13

Монгол Улс 2015 оны эхний 4 сард дэлхийн 115 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2486.5 сая ам.доллар, үүнээс экспорт 1452.3 сая ам.доллар, импорт 1034.3 сая ам.доллар байна.

 

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2015 оны эхний 4 сард 1919.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 138.3 тэрбум төгрөг буюу 7.8 хувиар өссөн байна.

 

Уг өсөлтөд бараа, ажил үйлчилгээний зардал 10.1 хувь, урсгал шилжүүлэг  4.7 хувь, хөрөнгийн зардал 8.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 89.6 хувь, хөрөнгийн зардал 9.9 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 0.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс урсгал зардлын эзлэх хувь 0.2 пунктээр буурч, хөрөнгийн зардлынх тогтвортой, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийнх 0.2 пунктээр өсчээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин